Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр Алт” усны салбарын үндэсний чуулганд “М-Си-Эс Кока-Кола” компани оролцож, олон нийтэд Усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

 

Бид тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр усны зарцуулалтыг 29 хувиар бууруулаад байна.

 

Нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хоёр литр ус зарцуулж буй нь:

  • Монгол улсын нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны нормоос зургаа дахин бага үзүүлэлт төдийгүй
  • Үйл ажиллагаа явуулж буй бүсийн хэмжээнд (Хонконг, Макао, Тайвань, Монгол улс) усны үр ашигтай зарцуулалтаар тэргүүлж байна.

 

Бид усны зарцуулалтыг цаашид ч бууруулах бөгөөд 2025 онд 1.7 литр болгохоор зорин ажиллаж байна. Үүнээс гадна 2010 оноос хойш үйлдвэрийн процессод ашигласан бүхий л усаа цэвэршүүлж буй юм. Хоногт 2000 тн хаягдал усыг цэвэршүүлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн усанд загас хүртэл амьдрах боломжтой ба цэвэршүүлсэн усаа Нийслэлийн хот тохижилтын газар, Эвт чулуу ХХК, Бат-Өндөр Хайрхан ХХК зэрэг байгууллагууд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн цэвэрлэгээнд үнэ төлбөргүй нийлүүлж байна.

 

 

Тогтвортой хөгжлийн  зорилтын хүрээнд 2030 он гэхэд “М-Си-Эс Кока-Кола” компани ус дахин ашиглалтын хэмжээг 100 хувьд хүргэхээр зорьж байна.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн