Categories
Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг

Эх, хүүхдийн өрөө

Манай компанид жилд дунджаар 40 орчим ажилтан жирэмсний чөлөө авч, төдий тооны хөхүүл ээж нэмэгддэг. Тэгвэл хөхүүл ээжүүдийн ажиллах тав тухтай орчин нөхцөлийг хангах үүднээс “Хүүхэд хөхүүлэх, хуурайлах өрөө”-г тохижуулсан билээ.

Энэхүү өрөө нь хөхүүл болон жирэмсэн ээжүүд тухлан суух зориулалтын өрөө бөгөөд бусдаас ичихгүй, тухтай орчинд хүүхдээ хөхүүлэх, хөхөө саах боломжоор хангаж буй юм.

Уг өрөөг байгуулснаар эх хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна нялх хүүхэдтэй ээжүүдийн ажлын бүтээмж нэмэгдэх давуу талтай юм.

Categories
Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг

Караоке өрөө

Ажилтан хоорондын харилцаа холбоог сайжруулах, ажлын бус цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрөөх үүднээс “караоке” өрөөг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Categories
Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг

Спорт заал

Олон улсын стандарт шаардлага бүхий спорт заал маань 2023 онд ашиглалтад орсон билээ. Энэхүү байгууламж нь ажилтнууд хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарах боломжтой цогц бүтээн байгуулалтын нэг билээ.

Categories
Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг

Фитнесс өрөө

Ажилтнуудын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хангах үүднээс компанийнхаа дэргэд фитнесс өрөө байгуулан ажиллаж байна. 
 
Энэхүү өрөөнд Гүйлтийн зам, спиннинг зэрэг Фитнесийн төхөөрөмжүүд суурилуулснаас гадна йога хийх зай талбайтай гэдгээрээ онцлог юм.