Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ЭХ ДЭЛХИЙН ЦАГ 2013.03.23-НД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч М-Си-Эс Кока-Кола ХХК нь “Эерэгээр амьдарцгаая” уриатай хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг ба Энергийн хэмнэлтийг бий болгож, хүлэмжийн хийг бууруулах тал дээр бусдыг үлгэрлэн хамгийн үр өгөөжтэй, дахин сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар ажилладаг юм.

 

Үүний хүрээнд Дэлхийн Байгаль Хамгаалах Сантай (WWF) хамтран, уур амьсгалын өөрчлөлтөд олон нийтийн анхаарлыг хандуулахыг уриалан дуудаж Эх Дэлхийн Цагаяныг Монгол улсдаа 4 дэх жилдээ 2013 оны 03-р сарын 23-ний Бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

 

Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тойрсон байгууллагууд энэхүү аянд нэгдэн буйгаа илэрхийлж өөрсдийн барилга байгууламжуудын гэрлийг 1 цагийн турш унтраасан бол ШУТИС, Батлан Хамгаалах Дээд сургууль, Сэтгүүлч Коллеж гэх мэт 40 гаруй их дээд сургуулийн 9000 гаруй оюутан залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн ”Эх Дэлхийн төлөө-Миний Амлалт” бүтээлүүдийг гарган хувь хүн бүрийн оролцоог дэмжсэн юм.

 

Мөн арга хэмжээг дэмжин Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамны Сайд хатагтай С.Оюун болон М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирж Эх Дэлхийн Цагт нийт ард иргэдээ нэгдэхийг уриалсан юм.

 

Та бүхэн ч мөн бидэнтэй нэгдэн эх дэлхийгээ аврах аяндаа нэгдээрэй!

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДӨР ВАЛЕНТИНААР КОКА-КОЛАТАЙ ХАМТ

Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар …


Хайр дурлалын тэнгисээр аялагч Хайрын бурхад та бүхэндээ М-Си-Эс Кока-Кола компаниас гайхалтай нэгэн гэнэтийн бэлгийг барьж байна. Үнэнч сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон хосууд та бүхэн 2013.02.14-ний 12:00 цагаас Coca-Cola “Happiness center”-т хүрэлцэн ирж Гэгээн хайрын баяр Валентины өдрийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлээрэй. Дэлгэрэнгүйг 88033449 утаснаас лавлана уу.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК “НАРНЫ ХҮҮХДҮҮД”-ТЭЙ ХАМТ

М-Си-Эс Кока-Кола” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон үр бүтээлтэй ажил санаачлан хэрэгжүүлдэг билээ.

 

Өнгөрсөн жилээс Дархан хотын “Нарны хүүхдүүд” асрамжийн төвтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тус төв нь хүүхдүүддээ морин хуур, бүжиг, ятга,уран нугаралт, англи, япон хэл, гар урлал, нарийн боов гэсэн чиглэлүүдээр сургаж, өөрсдийн хөдөлмөрөөр хэрэгцээт бүхий л зүйлээ ханган урсгал зардлаа олохыг зорьдог. 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн Бямба гаригт  “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн санаачлагаар “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн авъяаслаг багачуудын тоглолтыг ҮДБЭЧ-ын тайзнаа зохион байгууллаа.

 

Эдгээр хүүхдүүдийн хувьд ҮДБЭЧ-ын том тайзан дээр тоглолтоо хийх нь ховор аз завшаан байсан бөгөөд ирээдүйдээ итгэл дүүрэн алхах алхамуудын нэг нь болсон. Мөн тоглолтоос олсон орлогыг “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн авьяаслаг хүүхдүүдийн сурах, цаашид хөгжих үйлсэд хандивласан юм.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН 13 АЗТАН БЭЛГЭЭ ГАРДАН АВЛАА

М-Си-Эс Кока-Кола компани жил бүрийн шинэ жилийг тохиолдуулан олон гайхалтай арга хэмжээ зохион байгуулж, хэрэглэгчиддээ бэлэг барьдаг билээ.

 

“ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ” хөтөлбөрт маань оролцож М-Си-Эс Кока-Кола компанийн бүтээгдэхүүнүүдээс 6013₮ болон 12013₮-өөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгч бүртээ шинэ жилийн бэлэг бэлэглэж, мөн 1 сая төгрөгөнд багтаан өөрийн ХҮСЛЭЭ ШИВНЭХ боломжийг олгосон бөгөөд 2012 оны 12 сарын 29-ний өдөр 13 азтанаа Боловсрол ТВ-р шууд тодруулсан юм.

 

2013-01-10-нд “ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ” хөтөлбөрийн 13 азтан маань Coca-Cola – Happiness center-т хүрэлцэн ирж өөрсдийн “шивнэсэн хүсэл”-ээ гардан авлаа.

 

Хэрэглэгчид Та бүхний хувьд 2013 он Хүсэл бүхэн биелсэн Хүслийн Шинэ Он байг.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ТУЙЛЫН ЦАГААН БААВГАЙТАЙ ТААРАЛДСАН ДУРЛАЛТ ХОСУУД

Гэгээн хайрын өдрөөр Кока-Кола компанийн бэлгэ тэмдэг болсон туйлын цагаан баавгай дурлалт хосууддаа зориулан гэнэтийн бэлэг барилаа.

Туйлын цагаан баавгай маань Тэнгис кино театр,  А-sound хамтлагийн тоглолт болон NOMADS сүлжээ рестораны салбаруудаар зочилж хайраар гэрэлтэн буй залуу хосууддаа  гал улаан сарнай, шоколад, кока-кола ундааг бэлэглэсэн нь тэдний баяр дээр баяр нэмж, хосуудын бие биенээ гэсэн  хайрыг улам бадамлуулав.

 

Монголын хосууд маш олон болох болтугай.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК 

Tа бүхэн доорх хаягаар орон фото альбумыг сонирхоорой.

  • http://www.facebook.com/media/set/?set=a.542382692448710.121469.197381910282125&type=1
Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

COCA-COLA САНТА КЛАУСУУД БЭЛЭГ ТАРААЛАА

Жил бүрийн шинэ жилээр М-Си-Эс Кока-Колa компаниас хэрэглэгчдээ баярлуулсан олон үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.

Тэгвэл 2012 оны 12-р сарын 29,30-ны өдрүүдэд М-Си-Эс Кока-Колa компаниас Улаанбаатар хотынхоо иргэдэд 30-н Санта Клаусуудыг илгээж, Шинэ жилийн бэлэг тараалаа. Кока-Кола Санта Клаусаас бэлэг авсан хүн бүр их аз жаргалтай байсан бөгөөд хэрэглэгчдэд маань томоохон сюрприз болж чадлаа.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

I LIKE FANTA ХӨТӨЛБӨРИЙН СУПЕР АЗТАН ТОДОРЛОО

I LIKE FANTA хөтөлбөр 2012 оны 9-р сарын 17-с 11-р сарын 17-ныг хүртэл үргэлжилж байгаа билээ.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид маань Фото зургийн болон Бүтээлийн уралдаанд оролцож, мөн FANTA ундааны 5 ширхэг бөглөөг Happiness Center-т авчран тасалбар хусч газар дээр нь бэлгээ шууд хожин азтан болсоор байгаа юм. Эдгээр азтанууд дотроос оролцогч А.Анхцацрал маань 2012 оны 10-р сарын 10-нд ASUS брендийн нөүтбүүк хожиж супер азтан боллоо. Азтандаа нийт оролцогчдынхоо өмнөөс баяр хүргэе.

Та бүхнийг бөөн бөөн бэлэг хүлээж байна.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“ХҮСЛЭЭ ШИВНЭХ МӨЧ 2013” ХӨТӨЛБӨРИЙН АЗТАНГУУД ТОДОРЛОО

“М-Си-Эс Кока-Кола” компаниас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүслээ шивнэх мөч” хөтөлбөрийн маань энэ оны азтанууд тодорлоо. Нийт 13-н азтай хэрэглэгчийнхээ хүслийг биелүүлэх сугалааны тохирол маань 2012/12/29-нд Боловсрол Суваг Телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.

 

Энэ оны азтангуудаар:

Э.Цогтсайхан/ИЮ84081971/, Б.Дашмаа /ЧГ77112802/, Б.Зол-Эрдэнэ /УШ00261271/, Ц.Байгальмаа /ОР72111305/, А.Мөнхзул /УЮ92042283/, Т.Туул /УЖ68092408/, Л.Баттулга /УЗ94063031/, Б.Гал /УШ91100414/, Э.Занданшатар /УЦ08321296/, Б.Ганцолмон /ЗИ85122009/, Н.Нарангэрэл /ХЛ68011521/, Я.Оюунгэрэл /АЖ73062707/, Ц.Цэрэнчунт /ЗЕ91122017/ нар шалгарч 1,000,000 төгрөгөнд багтаан шивнэсэн хүслийнхээ эзэд болж чадлаа.

 

Нийт азтангууддаа баяр хүргэе.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ 2013

Сайн байцгаана уу,

 

М-Си-Эс Кока-Кола компаниас нийт хэрэглэгчиддээ зориулан жил бүр шинэ жилийн урамшуулалт хөтөлбөрөө зарладаг билээ. Энэ жилийн хувьд ч мөн адил хэрэглэгч та бүхнийхээ ХҮСЛИЙГ биелүүлэхээр “Хүслийн Шинэ Жил 2013” хөтөлбөр маань эхэлж байна.

 

Та бүхэндээ ХҮСЛИЙН шинэ жилийн мэнд хүргэе.

 

  • Та бүхэн хөтөлбөрт оролцохдоо манай бүтээгдэхүүнүүдээс /Coca-Cola, Coke Zero, Coke Light, Fanta, Sprite, Minute Maid, Bonaqua, Bonaqua 3+. Fuze, Моя Семья, Моя Семья Premium, Schweppes/ 6013 болон 12013 төгрөгөөс дээш худалдан авалт хийн Шинэ жилийн онцгой бэлэг авахаас гадна Хүслийн тасалбараа аван өөрийн хүслээ 1,000,000 төгрөгөнд багтаан шивнэх боломжтой юм шүү. Бид 2012-оны 12-р сарын 29-нд 19:00 цагаас БОЛОВСРОЛ телевизээр Хүслийн Шинэ Жилийн 13-н азтанаа шууд тодруулах болно.

 

Доорх нэр бүхий 21-н дэлгүүрүүдээр үйлчлүүлэн тэр дор нь бэлэг болон Хүслийн тасалбараа авах бөгөөд манай ажилтанд дэлгүүрээр үйлчлүүлсэн талоноо өгөх юм шүү.

 

Манай ажилтнууд ажлын өдөр 16:00-20:00 цаг, амралтын өдөр 12:00-20:00 цагуудад ажиллах болно.

  • Номин Плаза, Улсын Их Дэлгүүрийн Номин, Fresco Богд-Ар, БОСА Яармаг, БОСА Цайз, 19-р хороолол Номин, Миний Дэлгүүр Дамба, Миний Дэлгүүр 21-р хорооолол, Миний HYPER, Миний дэлгүүр 10-р хороолол, Миний Дэлгүүр Саппоро, Макс МУБИС, SkyHyperMarket, Sky Чингис, Сансар 32-н тойрог, Сансар Чулуун овоо, Сансар 5-н шар, Алтан Жолоо, Эгүүшин Баянхошуу, Янгирхайрхан Нисэх. Jasmine 6-н буудал

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

I LIKE FANTA “HALLOWEEN NIGHT”

М-Си-Эс Кока Кола компаниас зохион явуулж буй “I LIKE FANTA” хөтөлбөрийн хүрээнд бид Happiness Center-тээ 10-р сарын 31-нд буюу өчигдөр “I LIKE FANTA Halloween Night”-ийг зохион байгууллаа. Аймшигт буг чөтгөрүүд, үхдэлүүд амилсан энэ үдшийн талаарх фото мэдээг та бүхэн доорх линкээс орж үзээрэй.