Categories
Бүтээгдэхүүн

К амин дэм бат бэх, эрүүл ястай байхад чухал гэж сонссон. Энэ үнэн үү?

Тийм. К амин дэмийг хангалттай авбал насанд хүрэгчид ба хүүхдийн аль аль нь хамгийн бат бөх ястай байж чадна гэж зөвлөжээ (15-21). К амин дэм нь ясыг сайн эрдэсжүүлэх буюу ясанд кальцийг холбож, бат бөх, хатуу ясыг бий болгоход тусалдаг юм. Д амин дэм, К амин дэм нь кальцийн нэгэн адил таны ясыг бат бөх байлгахад тустай чухал шимт бодис аж.

Categories
Бүтээгдэхүүн

Xийжүүлэлт хаанаас үүсэлтэй вэ?

Байгалийн хийжсэн ундааг хэдэн мянган жилийн туршид хэрэглэсээр ирсэн ба түүхийг нь авч үзвэл эртний Грек, Ромын үед ирнэ. 1500–аад оны үед Бельгийн Спа тосгон нь халуун рашаан усны анхны сувиллуудын нэг гэдгээрээ алдартай байжээ. Иймээс эмчилгээ, сувиллын ийм халуун рашааныг “spa” хэмээн нэрлэх болсон байна. Хийжүүлсэн ус нь хоолны шингэцэнд тустай, сэргээх үйлчлэлтэй гэж үздэг байсан учраас “spa” нь хүмүүсийг өөртөө татсаар иржээ.

Хүний хийсэн анхны  хийжүүлсэн ундааны технологи нь 18-р зууны сүүлийн хагаст амьдарч байсан Английн эрдэмтэн Жосеф Приистлигийн гавьяатай холбоотой. Тэрээр нүүрстөрөгчийн давхар ислийг даралтан дор усанд шахаж уусган,  нэлээд удаан хугацаанд тогтвортой байж чадах хийн бөмбөлгүүдийг үүсгэх аргыг зохион бүтээжээ.

Усыг “агааржуулахад” хэрэглэсэн Доктор Приистлигийн агааржуулалтын энэхүү үндсэн арга нь талхны зуурмагийг хөөлгөхөд хэрэглэдэг бидний аргатай ижилхэн юм. 1800–аад оны дунд үеэс хүмүүс хийжүүлсэн усанд элсэн чихэр, жимсний шүүс, бусад амт оруулагчдыг нэмдэг болсон ба энэ нь хийжүүлсэн ундаанаас ямар нэгэн ашиг тус авахаасаа  илүүтэйгээр сэргэж, зугаацахад ашиглагдах  болсон байна.

Categories
Бүтээгдэхүүн

“М-Си-Эс Кока-Кола” компанийн бүтээгдэхүүнүүд хэчнээн калори илчлэг агуулдгийг хэрхэн мэдэх вэ?

Манай  бүтээгдэхүүнүүдийн шошгоноос та калори илчлэгтэй холбоотой мэдээллийг харж болно. Учир нь, манай компанийн бодлого бол бүтээгдэхүүний тэжээллэг чанарын талаарх мэдээллийг шошгон дээр тавьж, хэрэглэгчдэд сонголт хийх боломжийг олгох явдал юм.

Кока-Кола компани 2011 онд бүх бүтээгдэхүүнийхээ саван дээр энерги (калори) – ийн мэдээллийг тавихыг зорьсон дэлхий дээрх анхны компани бөгөөд Монгол улсад ч энэ үйл ажиллагаа аль хэдийнээ хэрэгжээд эхэлсэн болохыг та дурын бүтээгдэхүүний шошгон дээрх илчлэгийн мэдээллээс мэдэх боломжтой. Иймээс хэрэглэгчид өөрсдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн ундаагаа сонгох боломж бүрдэж байгаа юм.

Categories
Бүтээгдэхүүн

Хүн хоногт хэдэн калори илчлэгийг авах ба зарцуулах ёстой вэ?

Нас, хүйс, биеийн жин, хөдөлгөөн зэргээс хамааран хоногт хэрэглэх илчлэгийн хэмжээ нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй байна.  20 настай хүний биед шаардах илчлэгийн хэмжээ 40 настай хүний шаардах хэмжээнээс ялгаатай байдаг. Биеийн жингээ хянаж удирдах нь авч байгаа илчлэг ба зарцуулж байгаа илчлэгийн тэнцвэрээс хамаарна. Гэсэн хэдий ч Монгол Улсын хүн амын хоол тэжээл физиологийн нормд жишсэн дундаж Монгол хүний илчлэгийн хоногийн хэрэгцээ 2550 ккал байна гэж зөвлөсөн байна.