Олон талт, тэгш хүртээмжтэй байдал
Буцах
“
Олон талт, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь компанийн өсөлт хөгжлийн гол цөм болдог төдийгүй бидний амжилтад чухал үүрэгтэй билээ.
01
Бид хамтрагч байгууллагуудын олон талт, тэгш оролцоог эрхэмлэн ажилладаг. Тиймээс аливаа үйл ажиллагаанд тэгш боломж олгохыг эрмэлзэж, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчинэ.
02
Бид үл хүндэтгэсэн зохисгүй харилцаа, шударга бус харилцааг үл тэвчинэ.
03
Бид арьс өнгө, хүйс, нийгмийн гарал, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн үзэл бодол болон бусад аливаа ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид ажилладаг.
04
Бид илүү сайн сайхан ирээдүйн төлөө олон талт байдлыг сурталчлан таниулж, манлайлан ажиллах болно.
Манайд Халх, Буриад, Казак, Дөрвөд гэх мэт олон ястан үндэстнүүд ажилладаг.
Ямар шашин шүтдэг байхаас үл хамааран ажиллах боломжтой.
Төрөл бүрийн манлайллын зөвлөл
Бид өөрсдийн сонирхлын дагуу сайн дурын байгууллагуудад хамрагддаг бөгөөд “Эмэгтэйчүүдийн манлайллын зөвлөл” нь эмэгтэй ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор ажилладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд
Бид ажилтнуудын эрх тэгш оролцоог хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг ба өнөөдрийн байдлаар харааны, сонсголын болон бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй 32 хүнийг ажлын байраар хангаж байна.
Сонсголын бэрхшээлтэй хамгийн удаан ажиллаж байгаа хүн нь 15 жил ажиллаж байгаа билээ.