
Бидний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн
Буцах
Зөвшөөрөгдсөн нийлүүлэгч
Кока-Кола компани бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцож байгаа бүхий л үндсэн түүхий эд, савлагааны болон туслах материалуудыг зөвхөн тус компанийн зөвшөөрөгдсөн
нийлүүлэгчдээс авдаг. Зөвшөөрөгдсөн нийлүүлэгч болохын тулд олон улсын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн болон “Кока-Кола” компанийн чанарын шаардлагуудыг ханган үйл ажиллагаандаа тусгах ёстой байдаг. Тиймээс зөвшөөрөгчдсөн нийлүүлэгчдэд жил тутам хөндлөнгийн аудит хийж, гэрчилгээжүүлдэг ба
савлагч үйлдвэрүүд тухайн жагсаалтад багтсан нийлүүлэгчээс худалдан авалт хийнэ.

Ундааны сонголт
Монголчуудынхаа хоногт хэрэглэх ёстой эслэгийн хэмжээг нөхөх зорилгоор эслэгээр баяжуулсан, сахаргүй ундаануудыг үйлдвэрлэдэг бөгөөд хүнсний эслэг агуулсан ундаа нь өөх тосны шимэгдэлтийг удаашруулж, цусанд холестрин ихсэхээс сэргийлдэг давуу талтай юм. Хэрэглэгчид хэрэглэж буй бүтээгдэхүүнээсээ хэдэн калори илчлэг авч буйгаа тооцоолох боломжтой юм. 200 мл тутамд авах илчлэгийн хэмжээг бүх бүтээгдэхүүний шошгон дээр мэдээлдэг юм.

Монгол улсад зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтүүд
Компани бүтээгдэхүүний орц, найрлагадаа ХХААХҮЯ-ны албан ёсны хүнсний түүхий эдийн бүртгэлд бүртгэгдсэн хүнсний нэмэлтийг ашиглах бөгөөд Олон улсын болон Монгол улсын стандартыг дагаж мөрдөнө

Хэрэглэгчдэд сонголт бий болгох нь
Тогтвортой хөгжлийн бодлогыг бизнесийн бодлоготой уялдуулж, хэрэглэгчдэд чихэргүй болон чихэр багатай ундааг санал болгодог. Нийт 48 төрлийн амтны 10 амт нь чихэргүй, 13 амт нь 100 гр ундаанд ногдох чихрийн хэмжээ нь 5 хувиас бага байна.











