Banner

Хүний эрх

Буцах

 

Хүний эрхийг хүндэтгэх нь

Хүний эрхийг хүндэтгэх нь манай компанийн зорилгод шингэсэн үнэт зүйлсийн нэг юм. Бидний алсын хараа бол хүмүүсийн дуртай ундааны брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, илүү сайн сайхан ирээдүйг бий болгох замаар хүмүүсийн амьдралд, нийгэмд өөрчлөлт оруулах явдал юм.

  • Бид хүний эрхийг хүндэтгэж, хүний эрхийг ямар нэг байдлаар зөрчихгүй байхыг эрмэлздэг.
  • Бид НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэмждэг.
  • Бид хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөг, албадмал хөдөлмөрийн аливаа хэлбэрээс татгалздаг.
  • Бид харилцагч, гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчдээсээ ч мөн адил хүний эрхийг хүндэтгэж ажиллахыг шаарддаг.

Хүний эрхийн бодлогын амлалт

  • Хүний эрхийг дээдлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх
  • Хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бууруулах, хариуцлага тооцох
  • Хүний эрхийн аливаа сөрөг нөлөөллийг арилгах

Эдгээр нь ажлын байр, хүний эрхийн талаарх манай бодлого, хөтөлбөрийн үндэс юм.