Categories
Тогтвортой хөгжил

Шил буцааж авдаг уу?

Авдаг. Бид харилцагч болон хэрэглэгчдийн хэрэглэсэн шилийг цуглуулж, 6 үе шаттай ариутгал, цэвэрлэгээ хийн дахин ашигладаг билээ. Та хэрэглэсэн авдар, шилээ Худалдааны Төлөөлөгчдөө хандан эргүүлэн өгөх боломжтой

Categories
Тогтвортой хөгжил

Цуглуулсан хуванцрын хаягдлаа хаана тушаах вэ?

Та цуглуулсан хуванцрын хаягдлаа дараах цэгүүдэд хүлээлгэн өгснөөр хуванцар сав дахин боловсруулах ТМЛ үйлдвэр рүү очих юм.

 

Улаанбаатар хотод:

 

  • Хуванцрын хаягдал хүлээн авах цэг 1:

Хаяг: Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Амгалан гудамж 87/1, 87/2

Холбоо барих дугаар: 86880472

  • Хуванцрын хаягдал хүлээн авах цэг 2:

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, Мандал-2, задгай тоот

Холбоо барих дугаар: 80052720

  • Хуванцрын хаягдал хүлээн авах цэг 3:

Хаяг: Налайх явах замд Ногоон зоорь гудамж дахь “Алтан Оюун” хүнсний дэлгүүр

Холбоо барих дугаар:

  • Хуванцрын хаягдал хүлээн авах цэг 4:

Хаяг: Улиастайгаас Шар хад руу явах шинэ зам дагуу “Олон булаг” мини маркет

Холбоо барих дугаар:

  • Хуванцрын хаягдал хүлээн авах цэг 5:

Хаяг: Асайт худалдааны төвийн баруун урд “Цогт наран” хүнсний дэлгүүр

Холбоо барих дугаар:

 

 

Орон нутагт:

  • Хуванцрын хаягдал хүлээн авах цэг 6:

Хаяг: Дархан Уул аймаг (Сэлэнгэ аймаг явах зам дагуу Хөтөл хороололд)

Холбоо барих дугаар: 77095555

 

Categories
Тогтвортой хөгжил

Танай бүх бүтээгдэхүүн дахин боловсруулах боломжтой юу?

Боломжтой. Манай улсад жилдээ 18 мянган тн хуванцар сав хэрэглэгддэг. Тэгвэл жилд 20 мянган тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай “TML” үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орсон. Тэрхүү үйлдвэр нь PET гэх тэмдэглэгээтэй бүх төрлийн хуванцрыг дахин боловсруулахаас гадна нэг хуванцар савыг дунджаар 5 удаа дахин боловсруулж, ашиглах боломжтойгоороо онцлог юм.

Бид алхам тутамдаа хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, ажиллаж байна.

Categories
Тогтвортой хөгжил

“М-Си-Эс Кока-Кола” компанид ус хэмнэх хөтөлбөр, бодлого бий юу?

Бид усыг аль болох үр ашигтай зарцуулахыг эрмэлзэж ажилладаг.

Манай бүтээгдэхүүнүүдийн 85-99 хувийг ус эзэлдэг. Иймд бизнесийнхээ үндэс болсон усыг хамгаалах хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэх нь Кока-Кола компанийн чухал зорилтуудын нэг байсаар ирсэн. Кока-Колагийн системд хэрэгжиж байгаа экологийн бодлогын үндсэн шаардлага, компанийн үнэт зүйлсийн нэг болох байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах зорилтууд ийнхүү уялдаж хэрэгждэг юм.

Кока-Кола компанийн шаардлагаар бид байгалиас ямар хэмжээний цэвэршилттэй ус хэрэглэнэ тэр хэмжээний цэвэршилттэй усыг байгальд буцааж нийлүүлэх ёстой. БИД ХЭРЭГЛЭСЭН БОХИР УСАА ШУУД байгальд хаях эрхгүй гэж үздэг. Иймээс Монголд анх удаа хувийн хэвшлийн байгууллагуудаас өөрөө өөрийнхөө хэрэглэсэн бохир усыг цэвэршүүлдэг ХУЦБ-ыг ашиглалтанд оруулсан. Дэлхийн Кока-Кола компанийн зорилго бол 1л ундаа үйлдвэрлэхэд 1,7 л ус зарцуулах бөгөөд бид энэхүү зорилгодоо хүрч ажиллаж байна.

Categories
Тогтвортой хөгжил

“М-Си-Эс Кока-Кола” компани хэрхэн байгальд ээлтэйгээр бизнес эрхэлдэг вэ?

“М-Си-Эс Кока-Кола” компани БОНЗ-ын хүрээнд буюу “Байгаль Орчин, Нийгэм, Засаглал”-ын хүрээнд олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • “М-Си-Эс Кока-Кола” компани 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьж, “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү кампанит ажлын хүрээнд бид “Олон нийтийг хуванцар саваа ангилан ялгах дадал”-д уриалж байна.
  • Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж

“М-Си-Эс Кока-Кола” компани усны эх үүсвэрийг хамгаалах зорилгын хүрээнд хоногт 2000 тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай, дэвшилтэт технологи бүхий “Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж”-ийг салбартаа анхдагч болж нэвтрүүлсэн. Тус байгууламжаас гарсан ус нь “Монгол Улсын хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн хаягдал усны MNS 4943:2015” стандартад нийцсэн бөгөөд загас амьдрах хүртэл түвшинд цэвэршүүлсэн ус юм.

  • Хийн түлшээр ажилладаг уурын зуух

“М-Си-Эс Кока-Кола” компани нь түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан Монгол Улсын хамгийн анхны “Хүнсний үйлдвэр” билээ.

 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн байгаль орчны талаар баримтлах бодлого

Монгол Улсын байгаль орчны талаарх бүхий л хууль дүрэм, журам, Кока-Кола компанийн байгаль орчны шаардлагуудыг мөрдлөг болгон өөрсдийн байгаа орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахад анхаарч ажиллана.”