Үйлдвэртэй танилцах хөтөлбөр

Үйлдвэртэй танилцах аяллын хөтөлбөр

Үйлдвэртэй танилцах аялал нь “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, хэрэглэгчдийг бүтээгдэхүүний талаарх зөв мэдээллээр хангах, шимтэн уух дуртай бүтээгдэхүүн нь хэрхэн олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдэж буйг хэрэглэгчид бодитоор таниулахад оршино. Түүнчлэн компанийн байгаль орчинд ээлтэй байх бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтэд экологийн боловсрол олгох зорилготой нийгмийн хариуцлагын хөтөлбөр билээ.

01

01

Үйлдвэртэй танилцах аялал хариуцсан ажилтан зочдыг хүлээн авч, зааварчилгаа өгнө.

02

02

Үйлдвэрийн байр руу нэвтэрнэ.

03

03

Оффисын хоёр давхраас бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дамжлагатай танилцана.

04

04

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаатай танилцана.

05

05

“М-Си-Эс Кока-Кола” компанийн танилцуулга бүхий видеог VR төхөөрөмжөөр үзнэ.

06

06

Бүх зочид аяллын дурсамж болон үлдэх бяцхан гарын бэлгийг гардан авч, хэзээ ч мартагдахааргүй дурсгалын зураг татуулна.

Үйлдвэртэй танилцах хөтөлбөрт бүртгүүлэх

М-Си-Эс Кока-Кола компанийн "Хариуцлагатай маркетингийн бодлого"-ын хүрээнд үйлдвэртэй танилцах аялалд 13-аас дээш насны, 20-45 хүний бүрэлдэхүүнтэй баг, хамт олныг урьж байна. Бид Пүрэв гараг бүрийн 10:00 цагаас таны бүртгүүлсэн хуваарийн дагуу үйлдвэртэй танилцах аяллаа зохион байгуулдаг тул та мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөнө үү.

 

Үйлдвэртэй танилцах хөтөлбөрт бүртгүүлэх

Хүсэлт илгээх