Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

I LIKE FANTA ХӨТӨЛБӨР

М-Си-Эс Кока-Кола ХХК нь бяцхан хэрэгчлэгч та бүхэндээ ээлжит шинэ I like Fanta аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд:

 

  • I like Fanta хөтөлбөр
  • I like Fanta бүтээлийн уралдаан
  • I like Fanta фото зургийн уралдааныг тус тус зохион байгуулж байна.

 

I like Fanta хөтөлбөр:

Хүүхдүүдээ FANTA ундааныхаа 5 ширхэг Orange бөглөөг цуглуулан Тэнгис кино театрын баруун урд байрлах Happiness center-т авчиран газар дээр нь тасалбараа хусаж  олон сонирхолтой бэлэг хожихоос гадна ASUS notebook, I Pad, Samsung Note-ний эзэн болох боломжтой.

 

I like Fanta бүтээлийн уралдаан:

Хүүхдүүдээ уусан FANTA ундааныхаа сав болон бөглөөг ашиглан I like Fantaзохиомжтой бүтээл хийн Happiness center-т авчиран оролцох боломжтой ба хамгийн шилдэг 3 оролцогчид шагналын эзэн болох болно.  Шалгаруулалтын 70%-ийг нь хамгийн олон Like цуглуулсан бүтээл, 30%-ийг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн шүүгчдийн шийдвэрээр шалгаруулах болно.

 

  1. I байр- IT Zone дэлгүүрийн 500,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх
  2. II байр- IT Zone дэлгүүрийн 300,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх
  3. III байр- IT Zone дэлгүүрийн 150,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх

 

Бүтээл хүлээн авах хугацаа 9-р сарын 17-с 10-р сарын 17 хүртэл

Бүтээлд  like  авах хугацаа 10-р сарын 18-с 11-р сарын 12 хүртэл.

 

like Fanta фото зургийн уралдаан:

 

Хүүхдүүдээ I like Fantaзохиомжтой фото зураг авахуулан Facebook/CocaColaLoveMongolia-д зургаа оруулан хамгийн их like авсан 3 оролцогч шагналын эзэн болох болно. Оролцогч хүүхдүүдийн зургийг ilikefanta@ymail.com хаягаар хүлээн авах ба хүүхэд бүр дээд тал нь 3 зургаар оролцох боломжтой юм.

 

  1. I байр- IT Zone дэлгүүрийн 500,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх
  2. II байр- IT Zone дэлгүүрийн 300,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх
  3. III байр- IT Zone дэлгүүрийн 150,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх

 

Фото зургийг хүлээн авах хугацаа 9,17 -10,17

Фото зургийн Facebook-ээр like  авах хугацаа 10.18-11.12

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Facebook/CocaColaLoveMongolia, 70165555, 88033449 дугаараас лавлана уу?

Categories
Компани Мэдээ мэдээлэл

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БИО УУТ

“М-Си-Эс Кока-Кола” ХХК нь “Эх Дэлхийгээ Хайрлаж-Эерэгээр Амьдарцгаая” уриан дор Их Монгол Улс, Эзэн Чингис хаанын гал голомт Хан Хэнтийн уул, гурван голын эх ариун дагшин нутаг болох Хан Хэнтийн уулсын Тусгай хамгаалалттай газарт зориулан байгальд хоргүй, хурдан уусдаг нано технологиор хийгдсэн  хогны уутыг жилийн хэрэгцээт хэмжээгээр нь олгож байна.

 

Энэхүү био уут нь 5 кг хог даах чадвартай ба Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газарт аялахаар зорчиж буй гадаад, дотоодын аялагчдад бидний хэлж заншснаар Тэрэлжийн гүүрний постоор дамжин өнгөрөх тасалбарын хамт олгогдох ба аялагчид аялалын туршид бий болгосон хогоо тус уутанд цуглуулан тусгай хамгаалалттай газар нутгаас гарахдаа төвлөрсөн зориулалтын хогийн цэг дээр үлдээх үүрэгтэй юм.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК нь “Эерэгээр амьдарцгаая” уриан дор байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахын төлөө чин эрмэлзэлтэй ажиллаж ирээдүйн сайн сайхан өөрчлөлтөд чиглэсэн эерэг үйлсэд нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч учраас эх дэлхийгээ хайрлах” Эерэг” үйлсэд нэгдэж, байгаль дэлхий, гол горхио бохирдлоос сэргийлж, түүх соёлын дурсгалын өлгийн нутаг, байгалийн өвөрмөц тогтоцтой Хан Хэнтийн уул, гурван голын сав газрын экологийн тэнцвэрт байдал, биологийн төрөл зүйл, унаган байдлыг хадгалан хамгаалж хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх эрхэм нандин хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна.