Banner

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа

Буцах

 

Үйлдвэртэй танилцах хөтөлбөр

М-Си-Эс Кока-Кола ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа “Хариуцлагатай маркетингийн бодлого”-ыг баримтлан ажилладаг бөгөөд үүнийхээ хүрээнд 13-аас доош насны хүүхдэд чиглэсэн аливаа маркетингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалздаг.

 

Тиймээс 20-45 хүний бүрэлдэхүүнтэй, 13-с дээш насны баг хамт олныг долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 10:00 цагт үйлдвэртэй танилцахаар хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Happiness Center

Aз жаргалыг түгээгч “HAPPINESS CENTER” төв маань эрхэм хэрэглэгчдийнхээ өмнө 2012 оноос эхлэн үүд хаалгаа нээн ажиллаж байгаа бөгөөд хүүхэд, залуус та бүхэндээ зориулж үнэ төлбөргүй “Wi-Fi” орчин, “Х-BOX” тоглоом, лекц семинар зохион байгуулах танхим, найз нөхөдтэйгөө ярилцаж суух таатай орчин, зураг авахуулах, хүссэн номоо унших, хичээлээ давтах боломжтой номын булан, өөрийн авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилтаа хийх, бүр тоглолт ч хийх боломжтой тайз, тоног төхөөрөмж бэлтгэсэн билээ.

 

Хүчин чадлын хувьд нэг удаадаа нийт 80 хүний үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой учир найзууд болон анги хамт олонтойгоо ирж чөлөөт цагаа тав тухтай, таатай өнгөрүүлээрэй.

 

Хуванцрын Хаягдалгүй Плейтаймдъя

“М-Си-Эс Кока-Кола” компани “Playtime” хөгжмийн наадамд хуран цугларсан 60 мянган залуусын хуванцрын хаягдлыг амжилттай цуглуулж, хуванцар сав дахин боловсруулах үйлдвэртээ нийлүүлсэн билээ.

 

 

 

ДАЯС өдөрлөг

ДАЯС буюу Дахивар авах явуулын станц өдөрлөгийн үеэр Сууц Өмчлөгчдийн Холбоод дунд хуванцар цуглуулах уралдаан зарлаж, хамгийн их хуванцрыг шалгуурын дагуу зөв ангилж, цуглуулсан шилдэг СӨХ-г шалгаруулсан билээ.

 

Хуванцрын Хаягдалгүй Наадъя

“М-Си-Эс Кока-Кола” компани 2022 оны 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн эргэн тойрон дахь хуванцрын хаягдлыг сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар цуглуулж, хуванцар сав дахин боловсруулах үйлдвэртээ шууд нийлүүлсэн билээ.

 

Байгальд ээлтэй хогны уут

Байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд байгальд хоргүй, хөрсөнд амархан уусч шингэдэг “Biodegradable” хогны уутыг Монгол улсад анх удаагаа хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү уутыг 2009 оноос эхлэн жил бүр байгалийн үзэсгэлэнт газар Хан-Хэнтий, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудад аялж буй гадаад, дотоодын жуулчдад үнэ төлбөргүй түгээж байна.