
Усны менежмент
Буцах
Усны үр ашигтай зарцуулалт
Бид усыг аль болох үр ашигтай зарцуулахыг эрмэлзэж ажилладаг.
Усыг үр ашигтай зарцуулах, усны нөөцийг хэмнэх хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэх нь Кока-Кола компанийн байгаль орчинд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл явуулах зорилттой уялдаж хэрэгждэг юм.
“М-Си-Эс Кока-Кола” компани Усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөрийг 2010 оноос хойш хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд усны зарцуулалтыг 29 хувиар бууруулаад байна.
Нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хоёр литр ус зарцуулж буй нь Монгол улсын нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны нормоос зургаа дахин бага үзүүлэлт төдийгүй үйл ажиллагаа явуулж буй бүсийн хэмжээнд (Хонконг, Макао, Тайвань, Монгол улс) усны үр ашигтай зарцуулалтаар тэргүүлж байна. Усны зарцуулалтыг цаашид ч бууруулах бөгөөд 2025 онд 1.7 литр болгохоор зорин ажиллаж байна.
Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж
“М-Си-Эс Кока-Кола” компани усны эх үүсвэрийг хамгаалах зорилгын хүрээнд хоногт 2000 тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай, дэвшилтэт технологи бүхий “Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж”-ийг салбартаа анхдагч болж нэвтрүүлсэн. Тус байгууламжаас гарсан ус нь “Монгол Улсын хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн хаягдал усны MNS 4943:2015 болон MNS 6734:2018 стандартад нийцсэн бөгөөд загас амьдрах хүртэл түвшинд цэвэршүүлсэн ус юм.
Манай цэвэршүүлсэн усны хэрэглэгчид
Энэ усаа Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн угаалт, автомашины угаалгын газруудад үнэ төлбөргүй өгдөг юм. Мөн компанийнхаа ногоон байгууламжийн усалгаа болон түгээлтийн машинуудаа угаахад ашигладаг юм. Ингэж ундны цэвэр усны нөөцийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулж ажиллаж байна. 2019 онд 180 мянга гаруй тн, 2020 онд 150 мянга гаруй тн усыг цэвэршүүлэх Төв цэвэрлэх байгууламжийн магистрал шугам руу нийлүүлсэн нь Төв цэвэршүүлэх байгууламжийн ачааллаас бага хэмжээгээр ч болов хуваалцсан байна.

Нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ

Нийслэлийн ногоон байгууламжийн усалгаа

Бетон зуурмагийн үйлдвэр

Гал түймэр унтраах анги

Түгээлтийн машинуудын угаалга

"Тэрбум Мод" Үндэсний хөдөлгөөн