Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

“FANTA FUN WORLD” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Эерэгээр амьдарцгаая” уриатай “М-Си-Эс Кока-Кола” компаниас зохион байгуулсан “Fanta Fun World” өдөрлөг 9 сарын 10, 11-нд амжилттай болж өнгөрлөө.

 

Энэ удаад “М-Си-Эс Кока-Кола” зүгээс 2 өдрийн турш Эрх чөлөөний талбай болон Чингисийн талбайд Fanta брэндийн шинээр гаргасан 3 амт болох ногоон алим, ногоон нимбэг, тоорын амталгаат тасаг, хөгжөөнт тоглоом, авъясаа сорих тэмцээн, чөлөөт зургийн булан бүхий Fanta брэндийн Fun World ордныг барьж нийт хүүхэд залуустаа бэлэг барисан юм.

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

231 ЖИЛИЙН ТҮҮХТ – SCHWEPPES

М-Си-Эс Кока-Кола компани хэрэглэгч харилцагч нартаа үргэлж шинэ шинэлэг бүтээгдэхүүнийг хамгийн өндөр чанартайгаар хүргэхийг зорьдог билээ. Тэгвэл энэ удаад бид Дэлхийд 231 жилийн турш амт чанар, хэрэглээгээрээ баталгаажсан SCHWEPPES брэндийн ундааг Монголдоо үйлдвэрлэн хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Бид өмнө нь лаазтай Tonic, Ginger Ale, Soda water, +C зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж заншсан байсан бол шинээр Cream Soda, Grapefruit төрлүүд болон Soda water, +C зэрэг ундаануудыг  хэрэглэгчидийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуванцар савлагаанд савлан худалдаанд гаргаад байна.

SCHWEPPES – ТАНЫ АГШИН

 

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

FANTA – ШИНЭ АМТУУД ХУДАЛДААНД ГАРЛАА

М-Си-Эс Кока-Кола компани хэрэглэгч харилцагч та бүхэндээ зориулан 2014 оны 8-р сард Аргагүй л жимсний амт FANTA брэндийнхээ төрлийг НОГООН НИМБЭГ, ТООР, НОГООН АЛИМ гэсэн 3-н цоо шинэ амтаар өргөжүүллээ. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд маань 500 мл-н савлагаатайгаар худалдаанд гарсан бөгөөд хэрэглэгч та бүхэн” Аргагүй л жимсний амт”-ыг шинэ  FANTA ундаанаасаа мэдрэх болно.

Мөн бид та бүхний хамгийн дуртай Ногоон алим болон Ханборгоцой жимсний амттай FANTA ундааг 1,25 л-н савлагаагаар савлан худалдаанд гаргаад байна.

Амны цангаагаа амттай ундаагаар тайлан амьдралыг илүү өнгөлөгөөр мэдэрцгээе.

Аргагүй л жимсний амт – FANTA