Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

COKE’N BEAT НААДМЫН ЯЛАГЧ UFO ХАМТЛАГ ASIAN BEAT НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 3-Р БАЙР ЭЗЭЛЖЭЭ

М-Си-Эс Кока-Кола Компаниас санаачлан YAMAHA брэнд, Боловсрол телевиз, Эдмакс компаниудтай жил болгон хамтран зохион байгуулдаг Coke’n Beat наадмын ялагч нь Азийн амьд хөгжмийн их наадам Asian Beat-д эх орноо төлөөлөн оролцдог билээ.

 

Тэгвэл энэ оны ялагч UFO хамтлаг маань уг нэр хүндтэй наадмын III-р байрыг эх орондоо авч иржээ. Азийн шилдгүүдтэй өрсөлдөж, өөрийн орны амьд хөгжмийн хөгжлийн түвшинг таниулаад ирсэн UFO хамтлагынхандаа баяр хүргэхийн ялдамд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.