Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

АМЖИЛТ ГЭДЭГ НЬ БҮТЭЛГҮЙТСЭН ТООНООСОО НЭГЭЭР ИЛҮҮ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙ ҮР ДҮН ЮМ

Анх 1968 оны долдугаар сарын 20-нд Чикаго хотын Парк дүүргийн Цэргийн талбайд Кеннеди сангаас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй Олон Улсын Тусгай Олимпын зорилго нь ялалт байгуулах, түрүүлэх, ялагдахдаа гол нь биш харин оюуны бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэн, ирээдүйн хүсэл тэмүүлэлдээ хүрэх, мөрөөдлөө биелүүлэх, спортоор дамжуулан бие бялдрын хувьд эрүүлжүүлэх, тэднийг бидний адил нэгэн гэдгийг олон нийтэд таниулахад гол зорилго нь оршдог юм.

 

2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 8-дугаар сарын 02-ны өдрийн хооронд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон Олон Улсын тусгай Олимпын тэмцээнд спортын 25 төрлөөр 177 орны 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч, 30 000 гаруй сайн дурынхан оролцон амжилттай болж өндөрлөсөн юм. Тус наадамд Монгол Улсаас 16 тамирчин спортын дөрвөн төрөлд (жүдо, ширээний теннис, хөнгөн атлетик/хол болон ойрын зайн гүйлт, зээрэнцэг шидэлт) оролцсон юм.

 

Энэхүү наадамд Монгол Улсын тамирчид маш амжилттай оролцон 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль, 2 тусгай байр нийт 14 шагналт байранд шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсган шагналын хур буулгалаа. Баг тамирчдийн маань энэ их амжилт гаргахад дэмжлэг үзүүлсэн Эрүүл Идэвхтэй амьдралыг дэмжигч “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн хамт олонд “Монголын Тусгай Олимпын Хороо”-ний Гүйцэтгэх захирал П. Болормаа гүнээ талархал илэрхийлэв.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

КОКА-КОЛА УНДААГ МЕРСЕДЕС БЕНЗЭЭР ТҮГЭЭЖ ЭХЭЛЛЭЭ

М-Си-Эс Кока-Кола-чууд бид хэрэглэгчдийнхээ дуртай ундааг, хүссэн цагт нь, гарын дор байлгах зорилготойгоор хичээнгүйлэн ажилладаг билээ.

Харин энэ зорилгодоо хүрэх үүднээс манай компани 2015 оны 09 дүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр будаг нь ханхалсан MERCEDES BENZ SPRINTER маркийн 8 ширхэг автомашины  түлхүүрийг гардан авлаа.

Тус автомашинуудын бартаат замд зориулагдсан нэмэлт тоноглол болон цаг агаарын өөрчлөлтүүдэд зохицсон автомат тохиргоонууд нь Монгол орны эрс тэс цаг агаарын нөхцөлд бүрэн нийцсэнээс гадна хамгийн чухал давуу тал нь ЕВРО СТАНДАРТ-ыг бүрэн хангасан явдал юм. Хотын төвийн харилцагчиддаа