Categories
Баримт уу эсвэл зохиомол зүйл үү?

Кока-Кола дэлхийн булан бүрт үйл ажиллагаа явуулдаг гэж үнэн үү?

  • Хойд Солонгос бол Кока-Колагийн албан ёсны үйлдвэрлэл, худалдаа явуулах боломжгүй дэлхий дээрх хоёр улсын нэг юм. (Нөгөө нь, Куба улс бөгөөд сүүлд ОХУ-ын зах зээлээс гарсан) Гэвч тус улсад Кока-Кола багагүй хэмжээгээр худалдаалагддаг байна. Тэдгээр ундааг Хятадаас импортолдог бөгөөд зөвхөн “дээд зэрэглэлийн” хүнсний дэлгүүрүүдээс л худалдан авах боломжтой байдаг ажээ.
Categories
Баримт уу эсвэл зохиомол зүйл үү?

Санта Клаусын өмсдөг улаан өнгийн хослол “Кока-Кола” компанийн өнгө төрхтэй холбоотой юу?

“Кока-Кола” компани өнөөгийн бидний мэдэх Санта Клаусыг бүтээхээс өмнө Гэгээн Николаус час улаан хослол өмссөн байдлаар олон зураг, нийтлэлд нийтлэгддэг байж. Гэсэн хэдий ч “Кока-Кола” компанийн сурталчилгаа нь бидний мэддэг, бидний хайрладаг хөгжилтэй дүрийг төлөвшүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

1931 онд Швед-Америк гаралтай зураач Haddon Sundblom “Кока-Кола” компанийн зул сарын баярын сурталчилгаанд зориулж, Санта Клаусын зургийг зурахаар болжээ. Үүнээс өмнө Санта Клаусыг маш олон янзаар буюу өндөр, туранхай, намхан, эсвэл бүр аймшигтайгаар дүрсэлдэг байсан гэдэг. Тэрээр Сантаг ягаан хацар, цагаан сахал, гялалзсан нүд, мишээсэн царайтайгаар анх дүрсэлсэн бөгөөд түүнийгээ “Дулаахан бөгөөд аз жаргал мэдрэгдсэн дүр” хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү дүр төрх нь олон хүнийг байлдан дагуулж, уг сурталчилгаа дэлхий даяар тархах тусам Хойд туйлын хамгийн алдартай оршин суугчийн талаарх ойлголт тэр чигтээ өөрчлөгдсөн юм.

Categories
Баримт уу эсвэл зохиомол зүйл үү?

Кока-Кола Санта Клаусыг бүтээсэн үү?

Өнөөгийн бидний мэддэг хайр татам, хөгжилтэй Санта Клаусын дүрийг төлөвшүүлэхэд Кока-Кола компанийн зар сурталчилгаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Нөхөрсөг, найрсаг, дулаахан төрхтэй Санта Клаусыг анх Швед-Америк гаралтай Haddon Sundblom гэх зураач эр Кока-Кола компанийн Зул сарын баярын сурталчилгаанд зориулж зурж байжээ.  Түүний Кока-Колад зориулсан зургууд нь Сантаг ягаан хацар, цагаан сахал, гялалзсан нүд, инээмсэглэл тодруулсан царайтайгаар дүрсэлж, түүнийг дулаахан, аз жаргал мэдрэгдсэн дүр хэмээн тодорхойлсон байдаг.