Banner

Бүтээгдэхүүний чанар ба аюулгүй байдал

Буцах

Чанар, стандарт гэх ойлголт үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх бүхий л үйл ажиллагааны тогтолцоо зүй зохистой явагдаж байгаа эсэхийг хянадаг иж бүрэн цогц арга хэмжээг өөртөө багтаасан маш өргөн ойлголт бөгөөд бидний өдөр бүр хэрэглэгчдэдээ хүргэдэг бүтээгдэхүүн маань хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан, 100% чанартай бүтээгдэхүүн байдаг билээ.

 

Гэр бүлийн “нууц”

Кока-Колагийн нууц жор нь өөрийн чанарын системдээ байдаг. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь хийж байгаа ажил, гарч байгаа бүтээгдэхүүн бүр нь чанартай байхаас гадна ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байгаль орчинд хор нөлөөгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх явдал юм.
 

Нарийн шаардлага, өндөр хариуцлага

Кока-Колагийн чанарын стандартын онцлог нь үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалын нийлүүлэгчээс эхлээд хэрэглэгчийн ширээн дээр очих хүртэлх бүх үйл ажиллагаанууд стандартын шаардлага хангах ёстой гэдэгт оршдог. Тэр нь хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг юм.
 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн чанар, хүнсний аюулгүй байдлын бодлого

Дэлхий дахинаа бидний үйлдвэрлэн, түгээж буй бүтээгдэхүүнийг чанартай, амны цангаа тайлагч бүтээгдэхүүн хэмээн үнэлсээр ирсэн бөгөөд бүхий л үйлдэлд “чанар” гэх ойлголт шингэсэн байдаг. Тиймдээ ч Кока-Колагийн системд ажиллаж буй хүн бүхэн энэхүү итгэлийг зүтгэлээр хариулж, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Бидний амжилтын үндэс бол ЧАНАР юм. Бид энэхүү алтан дүрмийг өвлөж авсан, цаашид ч ХААНААС Ч АВАХАД НАЙДВАРТАЙ БАЙХ, ТӨГС БҮТЭЭГДЭХҮҮН-ийг өвлүүлэн ажиллах болно.

Манай компани 2009 оноос хойш Олон улсын чанарын менежментийн тогтолцоонуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн бөгөөд жил бүр магадлан шалгалтуудад орж, итгэмжлэгддэг юм. Олон улсын чанарын менежментийн тогтолцоонуудад:

Чанарын удирдлагын тогтолцоо
ISO 9001

Чанарын удирдлагын тогтолцоо

Энэхүү стандарт нь хэрэглэгчийн таашаалд 100% нийцсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд зайлшгүй шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шаардлага болгон тусгасан стандарт юм. Түүхий эд туслах материалыг хүлээн авахаас эхлэн үйлдвэрлэлийн бүх шатыг хянаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг энэхүү стандарт баталгаажуулдаг.

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо
FSSC 22000

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо

Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хямд, аюулгүй, чанартай хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Энэхүү хэрэгцээг хүнсний үйлдвэрлэлийн найдвартай баталгаа болох “FSSC 22000” гэх стандарт хангадаг. Уг стандарт нь Хүнсний аюулгүй байдлын (GFSI – Global Food Safety Initiative) байгууллагаас батлагдсан бөгөөд Европт хүнсний томоохон сүлжээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд заавал нэвтрүүлсэн байхыг шаарддаг. FSSC 22000 v4 Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо нь ISO 22000 ба PAS 220 гэсэн стандартууд дээр суурилдаг байна.

Сорилт, шалгалт, тохируулгын  лабораторид тавигдах шаардлага
MNS ISO IEC 17025

Сорилт, шалгалт, тохируулгын лабораторид тавигдах шаардлага

Сорилтын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага. Энэ стандартыг хэрэгжүүлж гэрчилгээ авснаар тухайн лаборатори нь ур чадварын хувьд улсын хэмжээнд итгэмжлэгддэг. Сорилтыг үнэн гүйцэтгэж, хэрэглэгчийн болон улсын стандартын шаардлагад тохирсон чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг хянан баталгаажууж харуулдаг бөгөөд шинжилгээний үр дүнг төрийн хяналт шалгалтын болон хувийн хэвшлийн байгууллагууд бүгд хүлээн зөвшөөрдөг.

 

Лабораторын ур чадварын хөтөлбөр

“М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэрийн дотоод хяналтын лабораторийн ажиллагсдыг мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа эсэхийг ур чадварын тестийн хөтөлбөрөөр шалгаж, баталгаажуулдаг. · Мэдрэхүйн үнэлгээг улирал тутам, нян судлалын шинжилгээг жилд нэг удаа Их Британи улсаас · Физик-химийн болон нян судлалын шинжилгээг жилд нэг удаа Шанхай хотод байрлах хөндлөнгийн лаборатори Asia Pacific Technical Center-с авч, шинжээч нарын ур чадварыг тодорхойлдог.
 

Чанар, аюулгүй байдлын шинжилгээ

Кока-Кола компанийн Монгол дах төлөөлөгчийн газар зах зээл дээрх дурын цэгээс бүтээгдэхүүний худалдан авалт хийж, БНХАУ-ын Шанхай хотод байрлах хөндлөнгийн лаборатори Asia Pacific Technical Center рүү чанар, аюулгүй байдалд нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр илгээдэг. Манай үйлдвэр “Бага эрсдэл”-тэй ангилалд хамаардаг тул “Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар”-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон ХАБҮЛЛ-д (Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори) жилд нэг удаа түүхий эд, сав баглаа боодлын материал болон бэлэн бүтээгдэхүүнүүдийг шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан, ажилладаг.
 

Монгол Улсын дотоодын хяналт

Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос жилд 2 удаа нян судлал болон химийн шинжилгээ хийж гүйцэтгэн, химич микробиологич нарын ур чадварыг шалгадаг. Хими, микробиологийн иж бүрэн лаборатори нь ISO/IEC 17025:2018 (MNS ISO/IEC 17025:2007) стандартын дагуу итгэмжлэгдэж, үйл ажиллагаагаа баталгаажуулсан. “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэрийн дотоод хяналтын лаборатори нь Монгол Улсын “Стандарт хэмжил зүйн газар”-аас 5 удаа магадлан итгэмжлэгдэж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Бэлэн бүтээгдэхүүний чанарыг 30 минут тутамд

Бэлэн бүтээгдэхүүний чанарыг 30 минут тутамд

Технологийн хэсгүүдэд 4 цаг тутамд

Технологийн хэсгүүдэд 4 цаг тутамд

Жилд хоёр удаа нян судлал болон химийн шинжилгээ

Жилд хоёр удаа нян судлал болон химийн шинжилгээ

"Стандарт хэмжил зүйн газар"-аас 5 удаа магадлан итгэмжлэгдсэн

"Стандарт хэмжил зүйн газар"-аас 5 удаа магадлан итгэмжлэгдсэн

 

Хөндлөнгийн хяналт

Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдах бүхий л боловсруулалтын усыг ХБНГУ болон БНХАУ-ын Шанхай хот дахь SGS лаборатори, нүүрсхүчлийн хийг БНХАУ-ын Далиан хотын Gas Quality supervision & Inspection Center for chemical industry лабораториудад тус тус шинжилгээнд хамруулж, чанарыг баталгаажуулдаг билээ.