Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Брэнд Мэдээ мэдээлэл

“iCoke хөтөлбөр”

“iCoke” хөтөлбөр нь “Шинэ он, Шинэ жил” болох гэж буйтай холбогдуулан онцгой урамшуулал бүхий iCoke “Santa” хөтөлбөрөөр эргэн ирлээ.

 

Энэхүү хөтөлбөр нь хэрэглэгч түмэндээ олон төрлийн бэлгээр азтан тодруулах онцгой урамшуулалт хөтөлбөр бөгөөд бөглөөн доторх кодыг хийж, хүрдээ эргүүлээд төрөл бүрийн бэлгийн эзэн болох боломжтой юм. Ингэхдээ өөрт байгаа онооны 15 оноо тутамд 1 удаа хүрд эргүүлэх юм.

 

 

  • Үргэлжлэх хугацаа: 2023 оны 11-р сарын 15-ны өдрөөс 12-р сарын 31-ныг дуустал

 

  • Хөтөлбөрт оролцох журам: Та хоногт 10 хүртэлх ундааны бөглөөний код оруулах боломжтой ба бөглөөн доторх кодыг хийж, хүрд эргүүлээд бэлэг хожих юм. Мөн өөрт байгаа онооны 15 оноо тутамд 1 удаа хүрд эргүүлэх боломжтой. Хөтөлбөрийн хугацаанд оноо нэмэгдэхгүй ба бөглөө бүр хүрд эргүүлэх хонжворт оролцоно.

 

  • Бэлэг олгох сүүлийн хугацаа: 2024.01.15

 

  • Бэлэг олгох цэг:  Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын эцэст байрлах Өргөө -1 кино театрын 3 давхрын iCoke “Santa” хөтөлбөрийн бэлэг олгох цэгээс бэлэг олгоно.

 

  • Хэрхэн хожсон ундаагаа GS25 аппликешнд бүртгүүлж авах вэ?

 

-Та хожсон буюу сагсанд орсон УНДАА бүрийнхээ дор байрлах “КУПОН КОД”-ыг GS25 аппликешны Миний цэс=> Бонус код ашиглах хэсэгт бүртгүүлнэ.

-Таны код амжилттай бүртгэгдэж миний хөргөгч цэсэд ундаа нэмэгдэнэ.

-Та GS25-н бүх салбараас хөргөгчид байршуулсан бүтээгдэхүүнээ авах боломжтой

 

Орон нутгаас хөтөлбөрт оролцож байгаа бол: Харьяа салбараас бэлгээ авна.

 

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

“OPEN THE MAGIC” ЗУНЫ УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

“М-Си-Эс Кока-Кола” компани жил бүр зуны улиралд хэрэглэгчдэдээ зориулж урамшуулалт хөтөлбөр зарладаг билээ. Энэ зуны урамшуулалт хөтөлбөр болох “OPEN THE MAGICнь:

  • Ундаагаа уугаад,
  • Бөглөөгөө шалгаад
  • Шууд азтан болох боломжтой хөтөлбөр бөгөөд хэрэглэгч шар өнгийн бөглөөтэй бүтээгдэхүүн худалдан авч, ундааны бөглөөн дотор талыг шалгаад ХонгКонг аялах эрхийн эзэн болох юм. Тус хөтөлбөр нь 3 сарын хугацаанд үргэлжилнэ.

 

Хөтөлбөрт оролцох нөхцөл:

    • М-Си-Эс Кока-Кола компанийн 7 брэндийн “OPEN THE MAGIC” гэсэн шар бөглөөтэй бүтээгдэхүүнийг худалдан авснаар хөтөлбөрт оролцох боломжтой.
    • Хэрэглэгч бөглөөн дотор талыг шалгаж, азтан болсон эсэхээ мэднэ.
    • Хэрэглэгч 3 сарын хугацаанд хэдэн ч удаа хөтөлбөрт оролцох боломжтой.

 

Аяллын эрх ба түүнтэй холбоотой нөхцөл

    • Хэрэглэгч бөглөөн дотор талыг шалгах үед “THANK YOU”, “DISNEYLAND” гэсэн бичиг харагдана.
    • Хэрэглэгчид “DISNEYLAND” гэсэн бичигтэй бөглөө таарсан тохиолдолд ХонгКонг аялах эрхийн эзэн болно.
    • Азтан болсон тохиолдолд Ундааны сав болон бөглөөг өөрийн бичиг баримтын хамт М-Си-Эс Кока-Кола компанийн байранд авч ирж, баталгаажуулна.

 

(Орон нутгийн хэрэглэгч азтан болсон тохиолдолд орон нутгийн холбогдох салбарууд дээрээс дэлгэрэнгүй мэдээлэл авна.)

    • Азтан болсон хэрэглэгч тухайн сав, бөглөөг хамтад нв зөв зохистой хадгалж, эвдрэл гэмтэлгүй авчрах үүргийг хүлээнэ. Хаяж гээсэн тохиолдолд “М-Си-Эс Кока-Кола” компани хариуцахгүй болно.

 

Ялагчийн мэдээлэл

  • Азтан болсон хэрэглэгчийн нэр, сэтгэгдэл, хожсон бэлэгний мэдээллийг хэрэглэгчээс зөвшөөрөл авсны үндсэнд Фэйсбүүк хуудсаар нээлттэй мэдээлнэ.
  • Хэрэглэгч дээрх мэдээлийг харуулахыг хүсэхгүй тохиолдолд info@mcscocacola.mn мэйл хаягт мэдэгдэнэ.

 

Аюулгүй, Найдвартай байдал

Бөглөөний найдвартай байдал тоо хэмжээг “М-Си-Эс Кока-Кола” компани баталгаажуулсан болно.

 

“OPEN THE MAGIC” ЗУНЫ ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Хэрэглэгч M-Cи-Эс Кока-Кола компанийн 7 брэндийн шар өнгийн бөглөөтэй бүтээгдэхүүнийг худалдан авснаар тус хөтөлбөрт оролцоно. М-Си-Эс Кока-Кола компани хөтөлбөртэй холбогдолтой эрх үүргийг бүрэн хариуцна.

 

  1. Хэн оролцох вэ?

1.1 Хөтөлбөрт оролцогч нь 18-аас дээш насны Монгол Улсын иргэн байна. Хэрэв 18-аас доош насны иргэн хөтөлбөрийн бэлэг буюу аяллын эрхийг хожвол асран хамгаалагчийн хамтаар аялалд явна. Тус тохиолдолд асран хамгаалагч өөрийн аяллын зардлыг бүрэн хариуцна.

 

  1. Хөтөлбөртэй холбоотой дүрэм

2.1   М-Си-Эс Кока-Кола компани тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд түгээхгүй.

2.2      Бүтээгдэхүүний бөглөөн доторх бичгээр азтан болсон эсэхээ баталгаажуулна.

2.3    Азтан шагналаа баталгаажуулах үедээ зохион байгуулагч талд ундааны бөглөөг, савны хамтаар хүлээлгэж өгнө.

2.4    Бэлгийг бусдад шилжүүлэх боломжгүй. Хэрэв зайлшгүй тохиолдолд талууд харилцан тохиролцсоны эцэст шилжинэ.

 

2.1  Аяллын эрхийн хүчинтэй хугацаа

2.1.1 Аяллын эрх нь 2023 оны 10-р сарын 20-оос 2023 оны 11-р сарын 20-ний хооронд аяллын хөтөлбөрийн хугацаанд хүчинтэй байна.

 

2.2 Бөглөөг буруу хадгалах болон хуурамчаар орлуулах оролдлоготой холбоотой дүрэм

2.2.2 Бөглөөг ямар нэгэн үйлдвэрийн бус хийцлэл, гадны нөлөө болон хуурамчаар үйлдсэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй бөгөөд тус тохиолдолд шагналыг олгох боломжгүй.

 

  1. Бэлэг буюу Аяллын эрх

 

3.1 Бэлэг буюу аяллын эрхийн хязгаарлалт

3.1.1 Бэлэг буюу аялалын эрх нь Хонгконг аялах 30 эрх байна.

3.1.3 Хэрэглэгчийн ХонгКонг аялалын багц хөтөлбөрөөс бусад зардлыг “М-Си-Эс Кока-Кола” компани хариуцахгүй.

3.1.5 Аяллын үеэр зохион байгуулагч талаас хамаарахгүй аливаа эрсдлийг азтан өөрөө хариуцна.

3.2 Бэлэг буюу аяллын эрхийг баталгаажуулах тухай

3.2.1 Хэрэглэгч DISNEYLAND гэсэн бичиглэлтэй ундааны бөглөө, савыг бичиг баримтын хамтаар зохион байгуулагч талд авчирснаар баталгаажна. (Сав, бөглөөний зураг нь хүчин төгөлдөр бус байна.)

3.2.2 Азтан болсон хэрэглэгч 2023 оны 8-р сарын 31-ний дотор зохион байгуулагч талд мэдэгдэж, өөрийн биеэр баталгаажуулах ёстой.

(mcscocacola.mn, Coca-Cola Mongolia фэйсбүүк хуудас, 70165555 дугаараар холбогдох)

3.3 Бэлэг буюу аяллын эрхийг олгохгүй байх нөхцөл:

3.3.1. 2.2т заасан нөхцөлийг үндэслэн шагнал олгох боломжгүй.

3.3.2 Хөтөлбөрийн хүчинтэй хугацаа буюу 2023 оны 8-р сарын 31-ний дотор бэлгийг баталгаажуулаагүй тохиолдолд шагналыг олгох боломжгүй.

 

“OPEN THE MAGIC” 2023 ЗУНЫ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧДЫН ЗААВАЛ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

 

  1. Азтан болсон тохиолдол бэлэг болон түүнтэй холбоотой мэдээллийг хаанаас авах вэ?

 

Азтан болсон хэрэглэгч албан ёсны фэйсбүүк хуудас, компанийн холбогдох дугаараас авах боломжтой. (mcscocacola.mn, Coca-Cola Mongolia фэйсбүүк хуудас, 70165555)

 

Мөн орон нутгийн оролцогчид орон нутаг тус бүрийн

 

  • Дархан хот, Тотал Дистрибюшин ХХК-ийн байр
  • Сүхбаатар сум Тотал Дистрибюшин ХХК-ийн байр
  • Мандал сум, Спирт Бал Бурам ХХК-ийн байр
  • Орхон аймаг, Эрдэнэт хот. Хуучин хүнсний үйлдвэр M-Си-Эс Кока-Кола ХХК-ийн байр
  • Булган аймаг. Тотал дэлгүүр
  • Арвайхээр Өнөр гудамж 12 тоот, Тотал Дистрибюшин ХХК-ийн байр
  • Баруун бүс төвөөс чанх урагшаа 300м. Баян Жаргант ХХК-ний хашаанд
  • Хатанбаатар-13 гудамж 1301А, Тотал дистрибюшин ХХК-ийн байр.
  • Говь-Алтай аймаг. Алтай-Улиастай эрчим хүчний зүүн талд Эрхэс төвийн 2 давхарт
  • Хөвсгөл аймаг, Мөрөн. Тотал Дистрибюшин ХХК-ийн байр.
  • Архангай аймаг. Цэцэрлэг. Тотал Дистрибюшин ХХК-ийн байр.
  • Шунхлайн тойргийн эсрэг талд Тотал Дистрибюшин ХХК-ийн байр.
  • Улиастай. Завхан баялаг оффис.
  • Сайншанд 3-р баг Алтанговийн гудамж 2-226 тоот Тотал Дистрибюшин ХХК-ын байр
  • Даланзадгад сум 8-р баг Тээвэрчидийн гудамж 204 тоот Тотал Дистрибюшин ХХК-ын байр
  • Чойр. Дэнжийн Дугуй дэлгүүрийн баруун талд бөөний төв
  • Мандалговь Хүнс ХХК-н урд талд Ирмүүн түшиг ХХК Гэрээт бөөний төв.
  • Замын-Үүд сум Петровис колонкийн урд талд АНЗО трейд ХХК
  • Баруун-Урт. Төв талбайн хойд талд “Шилийн богд” дэлгүүр
  • Чойбалсан. Хэрлэн номин бизнес төв, 2 давхар 216 тоот
  • Чингис. 1-р баг. Тотал дистрибюшин ХХК-ийн байрны салбар дээрээс мэдээллийг авна.

 

2. Бэлгээ хэд хоногийн дотор мэдэгдэх ёстой вэ?

2023 оны 08 сарын 31-ний дотор багтаж мэдэгдэнэ.

 

3. Бэлгээ өөрийн биеэр эдлэх боломжгүй бол өөр хүн явуулж болох эсэх?

Боломжтой, төлөөлж ирсэн хүн нь таныг төлөөлж байгаагаа бүрэн баталгаажуулах хэрэгтэй, таны дугаарлуу залгаж баталгаажуулах, иргэний үнэмлэхний зураг хуулбарыг харуулах гэх мэт.

 

4.Нэг хүн 2 удаа азтан болвол яах вэ?

Төлөөлж батлан даах хүндээ зохион байгуулагчтай тохиролцсоны дараа шилжүүлэх боломжтой.

 

5. Хөтөлбөр үргэлжлэх хугацаа

2023 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн 08 сарын 31-ний өдрийг дуустал 3 сарын турш үргэлжилнэ.

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

Үндэсний үйлдвэрлэгчид “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал хөдөлгөөний “Баялаг бүтээгч-Business tour” аяллын хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон үндэсний 50 гаруй үйлдвэрлэгчид М-Си-Эс Кока-Кола компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Бид үндэсний үйлдвэрлэгчдэдээ дэлхийн Кока-Кола компанийн хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын чиглэлд баримталдаг чанар стандарт төдийгүй байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд хэрэгжүүлдэг ажлуудаа танилцууллаа.

 

Түүнчлэн манай бэлэн бүтээгдэхүүний агуулах, үйлдвэрийн шат дамжлагатай танилцаж, туршлага судаллаа.

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

Minute Maid Punch ундааны чихрийн агууламжийг буурууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани хэрэглэгчдэдээ сонголт бий болгох зорилготой “Чихрийн хэмжээ бууруулах хөтөлбөр”-ийг 2018 оноос хойш хэрэгжүүлж байна.

 

Илчлэг багатай ундааны сонголтыг нэмэгдүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд, нийт 46 амтнаас 9 ундааны чихрийн хэмжээг бууруулаад байна. Ингэснээр илчлэггүй буюу бага чихэртэй бүтээгдэхүүний хэмжээ нийт бүтээгдэхүүний 63% болжээ.

 

 

Хамгийн сүүлд Minute Maid Punch алимны ундааны сахарын хэмжээг (100 гр бүтээгдэхүүн дэх чихрийн хэмжээ 9,7 гр-аас 7,4 гр болж 24%) бууруулсан бөгөөд цаашид ч уг төслөө үргэлжлүүлж, жил бүр 1-2 ундааны чихрийн хэмжээг бууруулах юм.

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн “М-Си-Эс Кока-Кола” компанийн утаанаас ангид үйлдвэртэй танилцлаа

Уурын зуух жилд 4,800 орчим тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна

М-Си-Эс Кока-Кола компани нь М Си Эс Интернэйшнл компанитай хамтран түүхий нүүрсийг бүрэн халсан, утаагүй уурын зуухыг 2021 онд ашиглалтад оруулсан билээ. Энэхүү байгальд ээлтэй зуух нь  Монгол болон Япон улсын Засгийн газар хоорондын Хамтарсан Кредит Олгох Механизмд хамрагдсан бөгөөд өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын Гишүүн Цүчияа Шинако тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа.

 

 

Хамтарсан Кредит Олгох механизмын хүрээнд

  • хүлэмжийн хийг бууруулах
  • байгаль орчинд ээлтэй техник, технологи үйлчилгээ нэвтрүүлэх
  • хэмжиж тайлагнах, нотлох аргаар бодитоор тооцоолол хийсэн төслүүдэд кредит олгож, ХКОМ загвар төслөөр бүртгэн авдаг юм.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК, М Си Эс Интернэйшнл ХХК нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, ирээдүй хойчдоо экологийн тэнцвэрт байгаль орчныг үлдээх үйлсэд нэгдэж, утаагүй уурын зуух байгуулахад нийт 4.5 сая доллар зарцуулсан байдаг. Утаагүй уурын зуухтай болсноор жилд 4,783 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж буй юм. Ийнхүү байгальд ээлтэй, уурын зуухтай Монголын анхны хүнсний үйлдвэрийн хувьд ХКОМ-ын амжилттай хэрэгжиж буй загвар төслөөр шалгарч, 50 хувийн санхүүжилт авсан юм.

 

 

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын  гишүүн Цүчияа Шинако:

“Би өмнө нь Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд манай засгийн газрын санхүүжилт олгосон хөтөлбөр хэрхэн амжилттай хэрэгжиж буйг өнөөдөр өөрийн нүдээр үзэж, танилцсандаа баяртай байна. Япон улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчиндоо ээлтэй байх нь аливаа нэгэн хувийн хэвшлийн байгууллага төдийгүй иргэн бүрд хамааралтай асуудал болсон бөгөөд бүхий л оролцогч талууд хүчин чармайлт гаргадаг болохыг хэлэхдээ таатай байна.”

 

 

М-Си-Эс Кока-Кола ХХК өмнө нь түүхий нүүрс ашигладаг зуухтай байх үед жилд 7000 орчим тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол одоо түүхий нүүрсний зуух байрлаж байсан хуучин байгууламжаа сэргээн засварлаж, ажилтнуудын хоолны газар, спорт заал, бялдаржуулах өрөө, караоке зэргийг тохижууллаа.

 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

 

М-Си-Эс Кока-Кола компани нь М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран төслөө хэрэгжүүлэхдээ Японы NTEC компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан.

 

Эдгээр нь холбогдох дэд бүтэц бүхий бүрэн автомат, шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг шинэ технологийн зуухнууд юм. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтын үе нь дэлхий дахинд цар тахал дэгдсэн хөл хориотой давхацсан тул тус компанийн удирдлагууд тоног төхөөрөмжийн нийлүүлэгч талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тохируулга туршилтын ажлыг зайнаас удирдах виртуал хувилбарыг сонгосон нь Монгол инженерүүдийн ур чадварыг шалгасан, цаг хугацаа хэмнэсэн, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн ажил болж байв.

Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1%-ийг үйлдвэрлэдэг боловч үүнээс үүдэлтэй дулаарал манай улсад дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй явагдаж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа эрсдэлт орнуудын тоонд багтдаг.

 

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22 хувь хүртэл бууруулах зорилтод бодитой хувь нэмрээ оруулсан.

 

Засгийн газраас гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг хангах, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд, хэдийгээр ашиглалтын зардал өндөр боловч байгаль орчинд сөрөг нөлөөгүй, найдвартай, аюулгүй зэрэг  хүчин зүйлүүдийг харгалзан үзэж үнэ өртөг өндөртэй ч гэсэн ШНХ (шингэрүүлсэн нефтийн хий)-н түлшээр ажилладаг Япон, Солонгос зуухнууд сонгосон.

 

Энэ зуухны газар нь М-Си-Эс Кока-Кола ус ундааны үйлдвэртэй дүйхүйц ижил хүчин чадал, овор  хэмжээтэй үйлдвэрүүдийн өөрийн хэрэгцээний зуухны газруудыг шинэчлэхэд жишиг болж байгаа гэдгээр Монгол улсад болон хүнсний үйлдвэрийн салбарт анхдагч Уурын зуухны газар болсон юм.

 

Нүүрсэн түлштэй зуухтай харьцуулахад яндангаас гарч буй утаанд агуулагддаг нарийн ширхэглэлт тоосонцор болон хүхрийн исэл, нүүрсхүчлийн хийн давхар исэл зэрэг хорт бодисууд байдаггүй тул “Emission free” гэж хэлж болно.

 

Сонгосон зуух болон тоног төхөөрөмжүүд нь сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт, технологийг ашигласан, аюулгүй бүрэн автомат удирдлагатай юм.

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр Алт” усны салбарын үндэсний чуулганд “М-Си-Эс Кока-Кола” компани оролцож, олон нийтэд Усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

 

Бид тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр усны зарцуулалтыг 29 хувиар бууруулаад байна.

 

Нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хоёр литр ус зарцуулж буй нь:

  • Монгол улсын нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны нормоос зургаа дахин бага үзүүлэлт төдийгүй
  • Үйл ажиллагаа явуулж буй бүсийн хэмжээнд (Хонконг, Макао, Тайвань, Монгол улс) усны үр ашигтай зарцуулалтаар тэргүүлж байна.

 

Бид усны зарцуулалтыг цаашид ч бууруулах бөгөөд 2025 онд 1.7 литр болгохоор зорин ажиллаж байна. Үүнээс гадна 2010 оноос хойш үйлдвэрийн процессод ашигласан бүхий л усаа цэвэршүүлж буй юм. Хоногт 2000 тн хаягдал усыг цэвэршүүлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн усанд загас хүртэл амьдрах боломжтой ба цэвэршүүлсэн усаа Нийслэлийн хот тохижилтын газар, Эвт чулуу ХХК, Бат-Өндөр Хайрхан ХХК зэрэг байгууллагууд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн цэвэрлэгээнд үнэ төлбөргүй нийлүүлж байна.

 

 

Тогтвортой хөгжлийн  зорилтын хүрээнд 2030 он гэхэд “М-Си-Эс Кока-Кола” компани ус дахин ашиглалтын хэмжээг 100 хувьд хүргэхээр зорьж байна.

 

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” компани байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани БШУЯ-ны санаачилгыг дэмжиж, 75 хүүхдийн хүчин чадалтай байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа. Манай нийт ажилтны 43 хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул цэцэрлэг байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж байна.

 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” компанийн дэргэдэх “Happy Kids” цэцэрлэгийн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг БЗД-ийн 62-р цэцэрлэг хариуцах бөгөөд ажлын онцлогийг харгалзан уртасгасан цагаар буюу 8-20 цаг хүртэл ажиллах таатай нөхцөл бүрдүүллээ. Мөн хүүхдүүдэд зориулан монгол бүжиг, баллет зэрэг гоо зүйн хичээлээс гадна оюуны хөгжлийг дэмжих сургалтын нэмэлт хөтөлбөр тусгаад байна.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани өөрийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажилдаа үр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлж буй юм.

 

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болох БЗД-ийн 10-р хорооны цэцэрлэгийн насны тодорхой тооны хүүхдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулах юм.

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж буй билээ. Энэ хүрээнд “Кока-Кола” компанийн албан ёсны франчайзинг эрхтэйгээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцлаа.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь 950 гаруй ажилтантай, Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэг бөгөөд дэлхийн түвшинд үйлдвэрлэл эрхэлж, чанар стандартын тогтолцоо хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар 21 брэндийн 160 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэж, улс орон даяарх 16 мянга гаруй харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд Дэлхийн брэндийг хүргэж байна.

 

 

“Хил гаалийн хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан хүнсний хангамжид анхаарах шаардлагатай байгаа. Ирэх жилүүдэд үндсэн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортлох зорилт тавьсан. Үүнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “М-Си-Эс Кока-Кола” компани чухал хувь нэмэр оруулна. М-Си-Эс Групп нь улс орондоо оруулж буй хувь нэмрээр Монгол улсын “стратегийн чухал” ач холбогдолтой компани юм” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь VIO нэрийн дор үйлдвэрлэн борлуулах эрх авсан анхны бүтээгдэхүүн болох Millenia байгалийн эрдэст усаар импортын бүтээгдэхүүнийг орлож, цаашлаад экспортлох зорилтыг тавиад буй билээ.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани 2018 оноос хойш “Сахарын агууламж бууруулах” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийт 46 амтаас одоогоор 8 төрлийн амтын сахарын хэмжээг үе шаттайгаар бууруулсан бөгөөд цаашид жил тутам 1-2 төрлийн амтыг бууруулахаар төлөвлөж байна.

 

Хэрэглэгчид сонголтыг бий болгох үүднээс сахаргүй 8 төрлийн амт, сахарын агууламж 5 хувиас бага 9 төрлийн амтыг санал болгож байна.

 

Үүнтэй холбоотойгоор чихрийн агууламж орсон бүтээгдэхүүний зохист хэрэглээг нэвтрүүлэх, хэрэглэгчийн боловсролд анхаарах шаардлагатай байгаа талаар энэ оны 3-р сард өргөн барьсан “Чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ус, ундааг онцгой албан татвартай болгох тухай хуулийн төсөл”-д саналаа өгсөн тухай Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав онцоллоо.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн арван жилд 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах усны хэмжээг хоёр дахин бууруулж, үйлдвэрийн бүхий л явцад ашигласан усыг цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулжээ.

Мөн хийн түлшээр ажилладаг, байгальд ээлтэй, утаагүй уурын зуух ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтын хүрээнд “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтийг хогоо ангилан хаях дадал хэвшил суулгах кампанит ажил өрнүүлээд буй билээ.