Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

FUZE TRADE SHOW

М-Си-Эс Кока-Кола Компанийн зах зээлд гаргаад удаагүй байгаа цоо шинэ бүтээгдэхүүн болох Fuze цайны амталгаат-урамшуулалт худалдаа, шоу арга хэмжээ 9-р сарын 20-оос 27-ыг хүртэл 3,4 хороолол “Ахуй үйлчилгээний төв талбай”, Тэнгис кинотеатрын өмнөх “Тусгаар тогтнолын талбай”, Драмын театрын урд талбай, Номин “Улсын Их дэлгүүр”-ийн гадаа талбай зэрэг газруудад нийт 6-н өдрийн хугацаанд амжилттай болж өндөрлөлөө.

 

Шоу худалдааны үеэр хамтлаг дуучид, чөлөөт бүжгийн тоглолт сонирхон, хөгжөөнт тоглоомууд дээр тоглож, дурсгалын зургаа татуулах зэрэг олон төрлийн сюрпризүүдийг хэрэглэгчиддээ барилаа. Эдгээр өдрүүдэд хамт байсан нийт хэрэглэгчиддээ баярлалаа.

 

Төгс зохицлын илэрхийлэл FUZE цай.