Categories
Компани Мэдээ мэдээлэл

“Энтрепренер 2022”-оос М-Си-Эс Кока-Кола компани гурван төрлийн шагнал хүртлээ

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “ENTREPRENEUR-2022” арга хэмжээнээс М-Си-Эс Кока-Кола компани дараах гурван төрлийн шагнал хүртлээ.

Оны шилдэг 10 ААН-ийн нэг

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер

Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер

 

Өнгөрч буй 2022 онд М-Си-Эс Кока-Кола компани 60 орчим төрлийн үйл ажиллагаанд ивээн тэтгэх, хамтран зохион байгуулах хэлбэрээр оролцсон байна.

 

Тухайлбал, спортын төрөлд  “Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтийн арга хэмжээ, “Sprite 3×3” тэмцээн, “Jig Jug” цахим спортын наадам, “FIBA Asia Cup – 2025” Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт зэрэг тэмцээн, уралдааныг амжилттай зохион байгуулагдахад дэмжлэг үзүүлсэн юм.

 

Энэ жилээс эхлүүлсэн “Хог хаягдалгүй дэлхий” санаачилгын хүрээнд олон нийтийг хогоо ангилан хаяж, эх дэлхийгээ хайрлах үйлсэд уриалж буй билээ. Энэ хүрээнд “Playtime” амьд хөгжмийн наадмын 20 дахь жилд стратегийн түншээр хамтран ажиллаж, “Хуванцрын Хаягдалгүй Наадъя” уриалга дэвшүүлж Үндэсний их баяр наадмаар энэхүү нөлөөллийн ажлыг үргэлжлүүлсэн байна.

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ БИЗНЕСИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛЖ САХАРЫН ХЭМЖЭЭГ ҮЕ ШАТТАЙГААР БУУРУУЛЖ БАЙНА

 

Хэрэглэгчдэд санал болгож буй илчлэг багатай ундааны сонголтыг нэмэгдүүлэхээр сахар бууруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. 2022 онд “Fanta Peach” буюу тоорын амттай ундааны гурван төрлийн савлагааны элсэн чихрийн агууламжийг бууруулсан. Ингэснээр нийт үйлдвэрлэн борлуулж буй бүтээгдэхүүний 51.6% нь илчлэггүй буюу бага илчлэгтэй болсон.

 

 

Байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд авч хэрэгжүүлж буй ажлуудтай холбоотой тоо баримт:

 

  • Байгальд ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар 4800 орчим кг хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлсэн
  • Усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөрийн дүнд сүүлийн 10 жилд усны хэрэглээг 30 хувиар бууруулсан
  • Үйл ажиллагаанаас гарсан нийт хог хаягдлын 50 гаруй хувийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүлээлгэн өгсөн
  • Үйлдвэрийн процессод ашигласан усыг цэвэршүүлэн, 11 мянган тн усыг зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтод зориулж, нэр бүхий таван байгууллагад үнэ төлбөргүй хэрэглүүлж байна.

 

Үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар “Тэрбум мод” усалж байна.