Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“iCoke believe in Magic&Win” хөтөлбөрийн ялагчдадаа Баяр хүргэе!

“М-Си-Эс Кока-Кола” компаниас зарласан “iCoke believe in Magic&Win” хөтөлбөрийн хүрээнд Катар улсаар аялж, Хөлбөмбөгийн ДАШТ-ийн шөвгийн 16-н багийн тоглолтыг дэргэдээс нь үзэх эрхтэй гурван азтан тодорч, “Эрхийн Бичиг”-ээ гардан авлаа.

Азтан Х.Цэрэнболд:

 

Миний охин азтан болно гэдэгтээ маш итгэлтэй байсан. Азтан болоход хүүхдийн минь аз ивээсэн байх…

 

-Намайг Хүрэлбаатарын Цэрэнболд гэдэг. Би Дархан-Уул аймагт амьдардаг. 2017 онд iCoke урамшууллын хөтөлбөрт нэгдэж, уусан ундаа болгоныхоо бөглөөний кодыг “iCoke аппликейшн”-д бүртгүүлдэг байсан.

 

Ер нь бол би ихэвчлэн ундаа хождог байсан л даа. (инээв) Харин 2020 онд Скүүтэр хожсон. Энэ удаа Катарт болох Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэргэдээс нь үзэх ийм том хөтөлбөрийн азтан боллоо. Азтан болсондоо туйлын их баяртай байна.

 

Миний охин Катар явна гэдэгтээ маш итгэлтэй байсан. Өвөө эмээгийндээ очоод “Ундааныхаа бөглөөг наашаа өгөөрэй, Аав бид хоёр Катар явах гэж байгаа” гээд л. Азтан болоход хүүхдийн минь аз ивээсэн байх аа гэж бодож байна. Би одоо ч гэсэн азтан болсондоо итгэж өгөхгүй байна.

 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хамт олондоо баярлалаа. Та бүхэн цаашид олон сайхан урамшуулалт хөтөлбөр зарлаж, олон азтан шалгаруулж байхыг хүсч байна.

 

Азтан Мөнхсэлэнгэ: Ялагч дээр нь миний дугаар байхаар нь гайхаад “Арай үгүй байлгүйдээ. Ийм адилхан дугаартай хүн байдаг юм байхдаа” гэж бодсон…

 

 

-Намайг Мөнхсэлэнгэ гэдэг. Би Португал улсад докторын эрдэм шинжилгээний ажил хийж байгаад амралтаараа ирсэн байгаа. Би “М-Си-Эс Кока-Кола” компанийн энгийн болон хийжүүлсэн Bonaqua ус, Fuze tea гэх зэрэг бүтээгдэхүүнийг ихэвчлэн хэрэглэдэг. Анх бүтээгдэхүүний бөглөөн доторх кодоор оноо цуглуулаад, бэлэг хожих боломжтой “iCoke” хөтөлбөр зарлагдсаныг мэдээд, аппликейшнээ татаж байсан. Тэгээд “Юу ч гэсэн хийгээд үзье” гээд оноогоо цуглуулж эхэлсэн. Харин ингэж хийсний үр дүнд азтан болчихсон зогсож байна.

 

Би азтан болсондоо маш их баяртай байгаа. Ер нь бол эхэндээ итгээгүй л дээ. Ялагч дээр нь миний дугаар байхаар нь их гайхсан. Тэгээд “Арай үгүй байлгүйдээ, ийм адилхан дугаартай хүн байдаг юм байхдаа” гэж бодоод CENTRAL TV-ээр явуулсан шууд нэвтрүүлгийг ухрааж үзэхэд, бүр миний сугалааны дугаарыг овог нэртэй минь зарласан. Тэгээд би маш их баярлаад, үнэн байдаг юм байна гэж бодсон. (инээв)

 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэж байна.

 

Хөтөлбөрийн ялагч Туяа: Залуу хүн газар үзээд ирээсэй гээд хүүдээ эрхээ шилжүүллээ.

 

-Сайн байна уу Намайг Туяа гэдэг, Би Налайх дүүргээс оролцсон, iCoke аппликейшнийг 2018 оноос хойш ашиглаж байна. Шууд нэвтрүүлгээ үзэж чадаагүй учраас ялагч болсноо залгаж хэлэх хүртэл нь мэдээгүй байсан, залгахаар нь л мэдсэн дээ. Ялагч болоод маш сайхан байсан. Ер нь М-Си-Эс-Кока Кола компанийн жижиг Кола, Фанта, аан бас Жүржийн талст ундааг ихэвчлэн уудаг байсан тэгээд iCoke цуглуулсан онооноосоо 200 ширхэг сугалаа авч оролцсондоо. Ялагч болсондоо маш их баяртай байгаа ч хүүгээ энэхүү аялалд оролцоод залуу хүн газар үзээд ирэг гэсэндээ хүүдээ эрхээ шилжүүллээ. Бас танай хамт олонд ийм гоё том хөтөлбөр зохион явуулсанд баяр хүргэе, маш их баярлалаа л гэж хэлмээр байна.

 

Хүү Хосбаяр:

 

Гэнэт ингээд явах болсондоо ердөөсөө итгэж өгөхгүй байна. Өөрийнхөө утсан дээр iCoke аппликейшнээ татаагүй ч гэсэн ундаа уух болгондоо ээжид бөглөөг нь өгдөг байсан. Юу ч гэсэн маш итгэмээргүй санагдаж байна. Хөл бөмбөгийн тухайд Португал улсын багийг дэмждэг, очоод Португалын тоглолтыг л үзнэ гэж бодож байна. /Инээв/ Хүү Хосбаяр: