Зорилго, алсын хараа
Буцах
“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн зорилго:
Хэрэглэгч, харилцагчдаа дээдэлдэг, Монголдоо хамгийн ихээр шимтэн уудаг ундааг үйлдвэрлэгч, борлуулагч, зах зээлд нэвтрүүлэгч тэргүүний компани болохыг эрмэлзэнэ.
Эрхэм зорилт:
01
Кока-Кола компанийн уламжлал, стандартыг Монголдоо тууштай баримтлан, дээд зэргийн чанар, баталгаатай ундааг үйлдвэрлэнэ.
02
Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохын тулд боломжийн үнээр “хүссэн цагт нь гарын дор” байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.
03
Бид харилцагчдаа дээдэлсэн, үйлчилгээгээрээ дэлхийн жишигт хүрэхүйц Монголын тэргүүний компани болно.
04
Удирдлагын шударга зарчмыг мөрдлөг болгон, ажиллагсдынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, тэднийг эрүүл, найрсаг, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангана.
05
Хувь эзэмшигчдийнхээ хүлээж буй ногдол ашгийг олж хуваарилна.
Чанарын үзэл баримтлал
“М-Си-Эс Кока-Кола” компанийн чанар, хүнсний аюулгүй байдлын бодлого
Дэлхий дахинд бидний үйлдвэрлэн түгээж буй бүтээгдэхүүнийг хамгийн өндөр чанартай, амны цангаа тайлан сэргээгч бүтээгдэхүүн гэж итгэдэг. Чанар бол бидний хийж буй бүхий л үйлдэлд шингэж байдаг. Кока-Колагийн системд ажиллаж буй хүн бүхэн энэ их итгэлийг зүтгэлээр хариулж, үнэхээр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж чаддаг. Бидний амжилтын үндэс бол ЧАНАР юм.
Бид энэхүү алтан дүрмийг өвлөж авсан, цаашид ч ХААНА Ч НАЙДВАРТАЙ, ТӨГС БҮТЭЭГДЭХҮҮН-ийг өвлүүлэн ажиллах болно.
“М-Си-Эс Кока-Кола” компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар баримтлах бодлого
Бид бүхий л үйл ажиллагаандаа Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, Кока-Кола компанийн аюулгүй ажиллагааны шаардлагууд болон М-Си-Эс группийн хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлогыг мөрдөн хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
Дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмуудыг баримтална.
– Компанийн удирдлага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэлтүүд байнга сайжирч байхад анхаарч, нөөц бололцоогоор хангана.
– Ил тод, нээлттэй, үл буруутгах зарчмыг баримтална.
– “Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрх”- ийг ажилтанд олгоно.
– Ажилтан нэг бүр өөрийн аюулгүй байдалд анхаарч, бусдыгаа зөв дадалд уриалан, үйлдвэрийн осол зөрчил гаргалгүй ажиллахыг зорино.
“М-Си-Эс Кока-Кола” компанийн байгаль орчны талаар баримтлах бодлого
“Монгол Улсын байгаль орчны талаарх бүхий л хууль дүрэм, журам, Кока-Кола Компанийн байгаль орчны шаардлагуудыг мөрдлөг болгон өөрсдийн байгаа орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахад анхаарч ажиллана”.