Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

КОКА-КОЛА АЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЗААВАР

1.135555 дугаарлуу мессеж ичих заавар:

Хэрэглэгч та Хүслийн, Бидний, Түмний савлагаатай Кока-Кола, Фанта, Спрайт ундаагаа уугаад, алтан бөглөөн доторх 12 оронтой кодыг регистрийн дугаарын хамт 135555 дугаарлуу энгийн тарифаар мессеж бичиж Спорт алчуур,Футболк,Mr.Pizza 2500 -ийн ваучер, ундаа хожно.

 

 

  1. iCoke.mn вэб сайтад орох заавар:

Хэрэглэгч та iCoke.mn вэб сайтад орж бүртгүүлэн Хүслийн, Бидний, Түмний савлагаатай Кока-Кола, Фанта, Спрайт ундаагаа уугаад, алтан бөглөөн доторх 12 оронтой кодыг   оруулж  Спорт алчуур, Футболк, Mr.Pizza 2500 -ийн ваучер, ундаа хожно.

 

Хэрэглэгч та бүхэн Алтын Төлөө Хамтдаа хөтөлбөрөөс хожсон бэлэгнүүдээ 2012-оны 6-р сарын 10-ны өдрөөс эхлэн Тэнгис кино театрын баруун урд талд байрлах Coca-Cola Happiness Center-ээс очиж аваарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 88033449 утаснаас лавлана уу.

 

Жич: Хэрэгчлэгч та бүхний 5-р сарын 2-оос 5-р сарын 25-хүртэлх хугацаанд явуулсан бүх кодууд Лондон 2012 зуны олимп үзэх 2 азтангийн тохиролд хамрагдана.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

УУДАГ ЖИМСНИЙ УРАМШУУЛЛЫН АЗТАНГУУД БЭЛГЭЭ ГАРДАН АВЛАА

М-Си-Эс Кока-Кола компаниас хэрэглэгчиддээ жил бүр шинэ содон бэлгийг барьдаг. Үүний нэг нь 3 сарын 10-аас эхлэн зохион байгуулагдаж та бидний сонирхлыг татаад байгаа Минут Мэйд жүүсний “Уудаг жимсний урамшуулалт” хөтөлбөр билээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчид уусан жүүснийхээ шошгоор оноо цуглуулан 2 хаалгатай хөргөгч, Иж бүрэн компьютер, Цахилгаан зуух болон Бүрэн автомат угаалгын машины эзэд болсон юм.

 

Ингээд нийт хэрэглэгчид маань өнгөрөгч 5дахь өдөр М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэртэй танилцан шагналаа гардан авлаа. Зарим нь бүр бэлгээ дааж ядан байсан шүү.

 

Азтанууддаа бүгдэд нь баяр хүргэе.

 

Минут Мэйд жүүсээ уугаад ЛОНДОНГИЙН ОЛИМП-руу явцгаая

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

УУДАГ ЖИМСНИЙ УРАМШУУЛАЛ ХӨТӨЛБӨР ИЛҮҮ ХЯЛБАР БОЛЛОО

Уудаг жимсний урамшуулал илүү хялбар боллоо. Дурын 1 жүүсээ уугаад бөөн бөөн бэлгийн эзэн болоорой.

 

Та илүү хялбар болсон хөтөлбөрийн мэдээллийг icoke.mn сайтын хөтөлбөр хэсэгрүү орж харах эсвэл 88033449 утасруу холбогдон лавлаарай.

 

Бэлгийн тоо хязгаартай тул та яараарай. Танд амжилт хүсье

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

PLANT TOUR –ҮЙЛДВЭР ТАНИЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨР

Үйлдвэрийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах үүднээс үйлдвэр танилцуулах хөтөлбөрийг оюутан залуус, сурагчид, хэрэглэгч, харилцагч болон мэргэжлийн байгууллага зэрэг үйлдвэртэй танилцах хүсэлтэй хэн бүхэнд үнэ төлбөргүй, өөрийн унаагаар үйлчилж бүтээгдэхүүн болон үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг бодитоор авах боломжийг олгож ирсэн билээ.

2011 онд нийт 115 гаруй байгууллага, 5725 гаруй зочин М-Си-Эс Кока-Кола ХХК-н  үйлдвэрийн байранд  зочилж компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Үүнээс дурдахад,

  • UNIVERSE BEST SONGS-2011
  • “Чин Сэтгэлээсээ Инээмсэглэцгээе” уриатай залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, шинэ залуу дуучин төрүүлэх зорилго бүхий 4 сарын турш зохион байгуулагдсан UNIVERSE BEST SONGS-2011 төсөл  хөтөлбөрийн шилдэг 25 оролцогч манай үйлдвэр дээр зочлон ирсэн юм.