Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

КОКА-КОЛА КОМПАНИ ШИНЭ КАМПАНИТ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

TASTE THE FEELING

 

Кока-Кола компани Кока-Кола лайт, Кока-Кола зеро болон Кока-Кола лайф гэх мэт олон төрлийн сонголтуудыг  дэлхий нийтэд дахин танилцуулахын сацуу Кока-Кола брэндийн дор эдгээр брэндүүдийг  нэгтгэн “НЭГ БРЭНД” нэртэй маркетингийн шинэ стратегийг 2016 онд  хэрэгжүүлж эхэллээ.  Энэхүү стратегитай уялдуулан Кока-Кола компани “TASTE THE FEELING” нэртэй маркетингийн цоо шинэ хөтөлбөрийнхөө нээлтийг танилцуулаад байна.

 

Кока-Кола брэндийн 130 жилийн түүхэнд энэхүү шинээр танилцуулж буй хөтөлбөр нь зар сурталчилгааны шинэ хуудсыг нээж байгаа бөгөөд  Кока-Кола ундааны сэтгэл сэргээм дахин давтагдашгүй амтнаас таашаал авснаар хүний амьдралын энгийн  мөчүүд илүү онцгой болох боломжтойг харуулсан сонирхолтой түүхүүдийг хэрэглэгч харилцагчдадаа хүргэж байна.

 

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

SCHWEPPES савлагаа нэмэгдлээ

Витамин С агуулсан Schweppes +С болон зөөлөн кремийн амттай Schweppes Cream Soda бүтээгдэхүүнүүдэд 1.25 л -ийн хэмжээтэй шинэ савлагаа нэмэгдлээ.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЖ НЭГ ЦАГ ГЭРЛЭЭ УНТРААЦГААЯ”

Дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраан эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал билээ.

 

Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо нэгдэн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа зогсохыг уриалж байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК-ИЙН АЖИЛЛАГЧИД ЦУСНЫ ДОНОРЫН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ

М-Си-Эс Кока-Колачууд “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй найдвартай цусны хэрэгцээг хангах, хэн нэгний алтан амийг аврахад зориулан “Цусаа бэлэглэцгээе” арга хэмжээг зохион байгууллаа.

 

Энэхүү арга хэмжээгээр 22 литр цусны нөөц бүрдүүлэн, 165 хүний алтан амь аврах боломжтой болсон.

 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд нэн шаардлагатай цусны эргэлт сайжруулах бөмбөлгийн нэг жилийн хэрэгцээг хандивлалаа.