Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК МОНГОЛ УЛСЫН “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙН ТОП 28-Д ШАЛГАРЛАА

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуй нэгжийг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай.

 

Бизнесийн байгууллагын тухайн жилд төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр дүгнэсэн ТОП-100 2017 шалгаруулалтад М-Си-Эс Группийн12 компани шалгарч, 2016 оны амжилтаа ахиуллаа. М-Си-Эс Групп нь бизнесийн олон салбарт үйл ажиллагаа эрхэлж, татвараар дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулагч, баялаг бүтээгч 20 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний томоохон группийн нэг юм.

 

Энэ удаад, группийн М-Си-Эс Холдинг, Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Проперти, Юнивишн, Шангри-Ла Улаанбаатар Хотел, Тотал Дистрибюшн зэрэг 12 компани шалгарлаа.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМ МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Кока-Кола Компани нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн Аваргын Цомыг  дэлхийн  улс орнуудаар аялуулдаг уламжлалтай болсон. Энэ жил цомын аялал дөрөв дэх удаагаа дэлхийн 50 гаруй орноор тойрон аялж байгаа ба М-Си-Эс Кока-Кола Компанийн зүгээс хөлбөмбөг сонирхогч хүн бүрд зориулан  Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын аяллыг Монгол Улсдаа авчирсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиолоо.

 

Чингис хаан нисэх онгоцны буудлаас М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн баг Цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд залсан ба тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж  цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулсан юм. Хөлбөмбөгийн Дэлхийн аваргаар шалгарсан баг болон тухайн улсын ерөнхийлөгч л тус цомд хүрэх эрхтэй байдаг.

Үүний дараа, Шангри-Ла Моллд 13:00-22:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэйгээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн улсын хүртдэг цомыг өөрийн нүдээр харж, дурсгалын зураг татуулан, дэлхийн хамгийн том, бидний хамгийн их хүсэн хүлээдэг спортын баяр дээр байгаа мэт мэдрэмжийг М-Си-Эс Кока-Кола компани Монголчууддаа хүргэлээ.

2017 оны 9 дүгээр сард ОХУ-аас эхэлсэн тус аялал 2018 оны 6 дугаар сар хүртэл үргэлжлэх ба Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнөх 9 сар гаруй хугацаанд зургаан тивийн 50 гаруй улсаар дамжин 126,000км  аялж байгаа юм.

 

Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын тухай мэдээлэл

Дэлхийн аваргын жинхэнэ цом ФИФА-гийн мэдэлд хадгалагдан байдаг бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчдад дамжин очдог. Дэлхийн аваргын цомын одоогийн зохиомж, хийцийг 1974 онд гаргасан байдаг бөгөөд тус цом нь цул алтаар хийгдсэн, 6.142 кг жинтэй, орой дээрээ дэлхийн бөмбөрцгийг барьсан хоёр хүний дүрс бүхий бэлгэдэлтэй байдаг. Тус цом нь дэлхийн хамгийн алдартай спортын төрлийн бэлгэ тэмдэг, шүтээн байдгийн хувьд зөвхөн Дэлхийн аваргаар шалгарсан ялагчид болон цомын аяллын хүрээнд хүлээн авч буй улс орны тэргүүн нараас бүрдсэн багийнхан л барьж, түүнд хүрэх эрхтэй байдаг. Учир нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны дүрэмд Дэлхийн аваргын цом нь ФИФА-гийн өөрийнх нь эзэмшилд хадгалагдах ёстой бөгөөд ялагчийн шагнал болгон өгч болохгүй гэж заасан байдаг. Тиймээс ФИФА-гийн Дэлхийн аваргын тэмцээний ялагч нь түр хугацаанд дуурайлган хийсэн цомыг хадгалж, дараа нь дуураймал цомоор үүрд шагнуулдаг байна.