Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

СПРАЙТ СУПЕР ЛИГИЙН 2012-2013 ШИНЭ АВАРГА “МОНТОРХ” БАГ

Эерэгээр Амьдарцгаая уриан дор “М-Си-Эс Кока-Кола” компани ТЛЖ-13 ТББ хамтран зохион байгуулдаг СПРАЙТ ЛИГ нь 75 баг 1200 гаруй тамирчдыг хамарсан үндэсний хэмжээний,  жил дамнан үргэжилдэг  сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болжээ.

 

Спрайт Лигийн шигшээ эрэгтэй 20 баг, эмэгтэй 8 багуудын  тоглолт буюу СПРАЙТ СУПЕР ЛИГ-н аварга тодорлоо.
Аваргын төлөөх эхний тоглолт  2013-05-18ны  өдөр болж Монторх баг Спрайт Супер лигийн 2 удаагийн аварга ИНЕГ-ийн Буянт-Ухаа багийг 63:73 харьцаатай хожоод байсан юм.

 

Цувралын 2 дах тоглолт 2013.05.19ны өдөр 14.00 цагт СТО боллоо.
… Хоёр багийн тоглолтын эхнээс Монторх багийнхан илүүрхэж эхэлсэн ба 10 гаран онооны зөрүүтэй эхний үеийг өндөрлүүлсэн. 2-р үед Буянт-Ухаа багийнхан сайн байж оноог нөхөн улмаар 1 онооны давуутай 32:31 харьцаатай дууссан. Тоглолтын шийдвэрлэх сүүлийн хагаст 2 баг энэ тэнцүү өрсөлдөж байсан ч Монторх багийнхан үл ялиг онооны давуутай тоглож байлаа. 4-р үе дуусахад 1 минут 30 секунд тооны харьцаа 65:63 байхад Буянт-Ухаа багийн тоглогч Идэр-Ууган чөлөөт 2 шидэлтийг гүйцэтгэн оноог тэнцүүлэх боломж гарч ирсэн юм. Гэвч тэрээр чөлөөт 2 шидэлтээ алдсан бол дахин Нямдавааг алсын зайн шидэлт гүйцэтгэх үед Монторх багийнхан алдаа гарган чөлөөт 3 шидэлт гүйцэтгэх эрхтэй болсон ч тэрээр 2-г нь алдаж 1-г амжилттай болгон оноог 65:64 болгосон. Улмаар хариу довтолгоогоор Батзолбоо чөлөөт шидэлтээр 1 оноо, Нямбаярын чухал 2 оноо, Лигдэнгийн тоглолтонд цэг тавьсан алсын зайн довтолгоо оновчтой болж 71:64 харьцаатай Монторх баг хожил аван Спрайт Супер лигийн аваргын бөгж, малгай, цамц, алтан медаль, 10,000,000 төгрөгний эзэн боллоо. Дэд байрт шалгарсан ИНЕГ БУЯНТ УХАА баг 3,000,000 төгрөг, мөнгөн медалиар шагнагдсан юм.

Уг тоглолтонд шилдэг тоглолтыг гарган 22 оноо, 17 самбар, 10 бөмбөг таслалт гүйцэтгэн трибл дабль гүйцэтгэсэн Монторх багийн тоглогч БАТЗОЛБОО “ФИНАЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ”-оор шалгаран “GOLDEN STАTE WАRRIORS”  vs  “LOS АNGELES LАKERS” багуудын тоглолтыг үзэх эрхээр шагнууллаа.

 

Эмэгтэй 8 баг өрсөлдсөнөөс БАЯНЗҮРХ БУЛЛС илүүрхэн СПРАЙТ СУПЕР ЛИГ-н аварга болон аваргын алтан бөгж, медаль, цом 3.000.000 төгрөгийн эзэн болсон бол ДЭД байрт Чинбат эзэнтэй ТАНАН баг шалгарч өргөмжлөл мөнгөн медаль, 2.000.000 төгрөгийн эзэн боллоо.

Мөн тэмцээний хаалтын ажиллагаанд дараах шилдгүүдийг тодруулсан юм.

 

  • УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ: КАПИТАЛ ШОНХОР багийн тоглогч ТӨМӨР /Улиралд 14 хожил 0 хожигдол/- /GOLDEN STАTE WАRRIORS vs LOS АNGELES LАKERS багуудын тоглолтыг үзэх эрх/
  • Эмэгтэй УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ: ТАНАН багийн тоглогч Энхдэлгэр /GOLDEN STАTE WАRRIORS vs LOS АNGELES LАKERS багуудын тоглолтыг үзэх эрх/
  • Эмэгтэй ФИНАЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ: Ази тивийн 3х3 АШТ мөнгөн медалийг хүртээд буй
    МУИС, БАЯНЗҮРХ БУЛЛС багийн тоглогч АЛТАНЗАЯA /GOLDEN STАTE WАRRIORS vs LOS АNGELES LАKERS багуудын тоглолтыг үзэх эрх/

 

Мөн Улирлын шилдэг гарааны 5 тоглогчдыг шалгаруулсан юм.

  • АЛТАНШАГАЙ /ХАСУ МЕГАВАТТ/
  • УДААНЖАРГАЛ /ИНЕГ БУЯНТ УХАА/
  • ОЮУНБАТ /МОНТОРХ/
  • НЯМБАЯР /МОНТОРХ/
  • БААТАРСҮРЭН /КАПИТАЛ ШОНХОР/

 

Улирлын шилдэг эмэгтэй гарааны 5 тоглогчид: шалгаруулсан юм.

  • ИШТАЯА /КАПИТАЛ ШОНХОР/
  • ГАНЗУЛ /ТАНАН/
  • ЧИМЭДДОЛГОР /ЭХЛЭЛ/
  • СОЛОНГО /ЭХЛЭЛ/
  • БОЛОР-ЭРДЭНЭ /МУИС БАЯНЗҮРХ БУЛЛС/

 

Тэмцээний хаалтын ажиллагаан дээр азтай үзэгчийг шалгаруулахад Монторх багийн хөгжөөн дэмжигч М.Лхагвасүрэн шалгарч GOLDEN STАTE WАRRIORS vs LOS АNGELES LАKERS багуудын тоглолтыг үзэх эрхээр шагнууллаа.

 

 

Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусдаа баярлалаа.