Categories
Компани Мэдээ мэдээлэл

Цэвэршүүлсэн усны хэрэглэгч болохыг уриалж байна

   “Газрын доорх ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй Дэлхийн усны өдрийг тохиолдуулан М-Си-Эс Кока-Кола ХХК үйлдвэрийн хаягдал усыг хэрхэн цэвэршүүлж, дахин ашиглаж байгаа зураглалыг танилцуулж байна. Бид 2010 онд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг Монголын хүнсний үйлдвэрүүд дундаас анхлан байгуулж байсан билээ.

 

​Тэр цагаас хойш өдөр бүр технологийн процесст ашигласан усыг MRB технологиор цэвэршүүлсээр байна. Энэхүү ус нь ногоон байгууламжийн усалгаа, машин угаалга, бетон бэлтгэх, түймэр унтраах, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглаж болохуйц стандарт (MNS6734:2018)-ыг хангасан билээ. Тиймээс ундны усны эх үүсвэрээ хамгаалах хүсэлтэй байгууллагуудыг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн цэвэршүүлсэн усны хэрэглэгч болохыг уриалж байна.