Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

“BONAQUA” УС ШИНЭЧИЛСЭН САВЛАГААТАЙ ҮЙЛДВЭРЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийд олон сая хэрэглэгчийг уух дуртай, №1 Цэвэр ус болох “Bonaqua” усыг шинэчилсэн савлагаатайгаар үйлдвэрлэж эхэллээ. 

“Bonaqua” ус нь лабораторийн өндөр түвшинд цэвэршүүлсэн усыг хүний биед шаардлагатай кали, магни, натри, хлор, хүхэр зэрэг хүний өдрийн хэрэгцээнд шаардагдах эрдэс бодисоор баяжуулсан хамгийн зөөлөн амттай дээд зэргийн №1 цэвэр ус юм.

“Bonaqua” усыг амны цангаа тайлах, эмний даруулга болгохоос гадна дэлхийн олон оронд уулзалт, хурал, гэрээ хэлэлцээрийн үеэр өргөн хэрэглэдэгтэй нэгэн адил монголын томоохон арга хэмжээнүүдийн гол ус болж чадсан юм.

2009 оны 7 сарын 2-ны өдөр М-Си-Эс Кока-Кола ХХК шинэ үйлдвэрийнхээ нээлтийг амжилттай хийж өнгөрүүллээ.

М-Си-Эс Кока-Кола ХХК нь анх 2001 онд үйл ажиллагаа эхэлж байсан үйлдвэр нь ундааг шилэнд олон дахин савлах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулж Кока-Кола компанийн гэр бүлийн анхны гишүүн болж, 2004 онд энэхүү шугамдаа өргөтгөл хийн хуванцар саванд савлах шугамыг ашиглалтад оруулж байсан юм.

 

Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.