Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК МОНГОЛ УЛСЫН “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙН ТОП 30-Д ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн МҮХАҮТ хамтран 2018 онд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП 100 аж ахуй нэгжийг шалгаруулан өргөмжиллөө.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос сагсан бөмбөгийн спортын хөгжлийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулжээ. 2018 онд 3×3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг гаргаж, багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн үндэсний шигшээ багийн хамт олныг 20 сая төгрөгөөр урамшуулж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж байна.

 

Монгол Улсад анх удаа Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын Аяллыг зохион байгуулж, Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд тодотгож нийгмийн хариуцлагаа бас нэгэн хэлбэрээр хэрэгжүүлсэн юм. ТОП 100 ААН-ийг өнгөрсөн жилүүдэд компанийн төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр шалгаруулдаг байсан бол энэ жилээс дээрх үзүүлэлтээс гадна компанийн нийгмийн хариуцлагыг харгалзан үзэж эхэлжээ.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийг хамарсан санал санаачилга түүнийг хэрэгжүүлэх хандив, ивээн тэтгэлэг нь байгаль орчиндоо ээлтэй, хүн нийгэмдээ үр өгөөжтэй байхыг чухалчилж үздэг. 2018 онд Хавдар судлалын үндэсний төвд элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах эмчлүүлэгчдэд тусгай эмчилгээний хоол шаардлагатай байдаг бөгөөд эмнэлгийн гал тогоог шинэчлэхэд хандив үзүүлэв.

 

Байгалийн тусгай хамгаалалттай газрын захиргаануудад цэвэр усны нөөцийг хамгаалах, байгалийн бохирдлыг бууруулах хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор байгальд ээлтэй, био хогны уутыг жил бүр үнэ төлбөргүй олгож байна. Мөн оюутан залуучуудын боловсрол, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн эмзэг бүлгийг тасралтгүй дэмжин ажиллаж байна.