Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

АЗ ЖАРГАЛЫН АМТТАЙ GG

Хэний ч үл мэдэх “150” хэмээх оньсого рекламуудаар нийгэмд таавар бодуулсан M-Си-Эс Кока-Кола компани, “Амтлаад үз” гэсээр ногоон алим бэлэглэж байсан Юнител групп хамтран Кока-Колагаа уугаад GG-тэй болох, эргээд GG-гээрээ Кока-Кола авах  “Аз жаргалын амттай GG” хөтөлбөрийг эхлүүллээ.

 

Аз жаргалын амттай GG гэж юу вэ?

 

Аз жаргалын амт Coca-Cola  болон  Fanta, Sprite, Minute Maid жүржийн талст , Fuze tea, Punch зэрэг ундаанууд,  аз жаргалыг түгээгч GG-тэй болжээ. Яаж? гэж та гайхаж байна уу?

 

Зөвхөн Юнителийн хэрэглэгчид эдгээр хуванцар савтай ундааны бөглөөн дотор байрлах 12 оронтой кодыг 1415 тусгай дугаарт илгээснээр таны дансанд 5-1000GG оноо нэмэгдэн орох болно. Таны авах GG оноо ундааны төрөл, хэмжээ, үнээс үл хамаарна. Эхний удаа 40 GG авсан бол магадгүй дараагийн удаа 1000GG таных болох юм.

Ийнхүү дансандаа GG оноогоо цуглуулсан Юнителийн хэрэглэгчид эргээд M-Си-Эс Кока- Кола-гийн бэлэг болон бүтээгдэхүүнээс GG оноогоороо үнэгүй авах эрхтэй болж байна. Үүнд: Sprite спорт цүнх, Fanta мини спикер, Fuze Tea хоолны сав, Fuze модон халбаганы ком  хөлбөмбөгийн бөмбөг болон Coca-Cola, Minute Maid Цагаан усан үзэм, Sprite, Minute Maid Жүржийн талст, Fuze tea, Punch ундаанууд багтана. Эдгээр бэлгийн тоо хязгаартай гэдгийг сануулъя.

 

Бөглөөн дотроос гарч ирсэн GG оноогоороо зөвхөн M-Си-Эс Кока-Колагийн бүтээгдэхүүнээс авна гэж та ташаа ойлгох вий. Бусад GG-д нэгдсэн байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллыг ч давхар авах юм шүү. Харин GG оноогоороо авах M-Си-Эс Кока- Кола-гийн бэлэг болон бүтээгдэхүүнийг:

  • Улаанбаатар хотын хэрэглэгчид зөвхөн GG картаар“Happiness Center”-ээс
  • Орон нутгийн хэрэглэгчид UNDAA кодыг 1415-т илгээж, тухайн аймагтаа байрлах Юнителийн үндсэн болон гэрээт салбаруудаас авах боломжтой.

 

Мөн уг хөтөлбөрийн хүрээнд та бүхнийг илүү олон сюрприз, арга хэмжээ, гайхалтай боломжууд хүлээж байна.

“АЗ ЖАРГАЛЫН АМТТАЙ GG” хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 2015.05.19-ныг дуустал.