Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

SENSATION BLACK – ТАНЫ АГШИН 2016

Schweppes брэнд электрон хөгжимд дуртай залуустаа зориулсан 2016 оны турш авьяаслаг залуучуудтай хамтран томоохон хөгжмийн цуврал наадмуудыг хийж байгаа билээ.

 

Энэ удаад “Sensation Black – Таны Агшин 2016” фестивалийг “MNG Event”-тэй хамтран 2016 оны 04 сарын 22-нд Crocus Event Hall-д амжилттай зохион байгууллаа.

 

Тус үдшийг Монгол Улсад электрон хөгжим, клуб соёл хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан болон оруулж буй шилдэг продюсер, DJ нар уран бүтээлээрээ, Schweppes брэнд  MNG Event хамтран тайз дэлгэцийн шинэ технологи, сонирхолтой үзүүлбэрүүдээрээ улам чимж байсан юм.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“СПРАЙТ СУПЕР ЛИГ”-ИЙН 2016 ОНЫ УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ ТОДОРЛОО

М-Си-Эс Кока-Кола ХХК, TLG-13 төрийн бус байгууллагаас хамтран 10 дахь жилдээ зохион байгуулдагдаж байгаа “Спрайт супер лиг”-ийн 2016 оны улирлын “Үнэцэнэтэй”тоглогчоор МУИС ШОНХОРУУД багийн төвийн тоглогч О. Энхбаатар тодорлоо.

 

Тэрээр энэ улиралд 15.3 оноо 11 самбараас бөмбөг авалт 1.5 б.таслалт 1.5 хаалт, мөн баг уриралд 11-1 гэсэн амжилтыг үзүүлсэн юм.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“СПРАЙТ СУПЕР ЛИГ”-ИЙН 2016 ОНЫ УЛИРЛЫН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ ТОДОРЛОО

М-Си-Эс Кока-Кола ХХК, TLG-13 төрийн бус байгууллагаас хамтран 10 дахь жилдээ зохион байгуулдагдаж байгаа “Спрайт супер лиг”-ийн 2016 оны улирлын “Шилдэг дасгалжуулагч”-аар Энхбаатар эзэнтэй Хэнтий Эбэг багийн дасгалжуулагч Баярсайханы Дожоодорж шалгарлаа.

 

Тэрээр багаа энэ улиралд удирдаж 9-3 гэсэн амжилттай Зүүн бүсийн дэд аваргаар шалгарсан юм.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ХАН-ХЭНТИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ 5000 ШИРХЭГ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БИО УУТЫГ ХАНДИВЛАВ.

М-Си-Эс Кока-Кола ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг санаачлан хийдэг билээ. Байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд байгальд хоргүй, хөрсөнд амархан уусч шингэдэг “Biodegradable” хогны уутыг Монгол Улсад анх удаа хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү уутыг 2009 оноос эхлэн жил бүр байгалийн үзэсгэлэнт газрууд болох Богдхан Уул, Хан-Хэнтий, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудад аялж буй гадаад, дотоодын жуулчдад үнэ төлбөргүй түгээж байна.

 

Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт байгальд ээлтэй био уутыг хандивласнаар байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын менежментийг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ САЙН ҮЙЛСИЙН АЯНААР ӨНДӨРЛӨЛӨӨ

СПРАЙТ СУПЕР ЛИГ-ийн БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ 2016 оны 04-дүгээр сарын  09-нд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь ажилтан, оюутан залуусыг  чөлөөт цагаа эрүүл, амьдралын зөв хэв  маягтай, үр бүтээлтэй, спортлогоор өнгөрөөх төдийгүй нийгэмдээ сайн үйлсийг уриалах, дэлгэрүүлэх, түүнд гар бие оролцох боломжийг олгодгоороо онцлогтой билээ.

 

 

Спрайт лиг нь хагас жилийн турш үргэлжлэн Плейофф-н өмнө Бүх оддын тоглолтыг шилдэг тамирчдын халз тулаан, легионер тамирчдын слэм данкын тэмцээн, урлагийн үзүүлбэрийн хамт үнэ төлбөргүй зохион байгуулж ялагч болсон  баг нь шагналын сангаасаа нийгмийн хүссэн салбартаа мөнгөн болон тоног төхөөрөмж хандивлах эрхийг олгодог уламжлалтай билээ. Энэ удаа бүх оддын тоглолтын шилдэг тамирчид Монгол Улсдаа хүүхдийн чиглэлээр мэргэшсэн ганц эмнэлэг болох ЭХЭМҮТ-д  шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлан үеийн залуустаа үлгэр дуурайлал боллоо.

 

 

Мэргэжлийн лигийн шилдэг тамирчид төрөн гардаг Спрайт Лигийн гал гарсан тоглолтуудыг амралтын өдрүүдээр спортын төв ордонд очиж үзэхийг урьж байна.