Шилэн савлагаа

Жинхэнэ Кока-Колаг бусдаас онцгой байлгахын тулд шилэн лонхны загвар гаргах уралдаан зарласнаар эл уралдаанд The Root Glass компани түрүүлж, 1916 онд лонхны үйлдвэрлэл албан ёсоор эхэлсэн юм. Тухайн үеийн лонхны загвар өнөөдөр ч өвөрмөц шинжээ алдаагүй билээ.