Ёс зүйн хороо

М-Си-Эс Кока-Кола компанийн ажилтнууд "Дэлхийн Брэндийг Монголдоо" эрхэм зорилгодоо хүрэхийн төлөө ажиллахдаа Группийнхээ үнэт зүйлс, зарчим болон эдгээрээс урган гарсан ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрддөг.

Бодлого

М-Си-Эс Групп болон түүний нийт ажилтнууд нь үнэт зүйлс, баримтлах зарчмууд болон тэдгээрээс урган гарсан Ёс зүйн дүрмийг өдөр тутамдаа дагаж мөрдөх үүрэгтэй.

Зорилго

Энэхүү дүрэм нь Групп болон түүний нийт ажилтнуудын өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж өгөх үндсэн зорилготой.

Үйлчлэх хүрээ

1 -М-Си-Эс Групп болон түүний үндсэн ажилтнууд
2- Гэрээт ажилтнууд
3 - Бэлтгэн нийлүүлэгчид

Ёс зүйн зөрчлийг мэдээлэх

Манай компанийн үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн зөрчил болон аливаа шударга бус үйлдлийн талаар та бидэнд мэдээлэх боломжтой. Та мэдээлэл ирүүлэхдээ өөрийн нэр, бусад хувийн мэдээллээ нууцалж болно. Бид таны ирүүлсэн мэдээллийг чандлан нууцлах бөгөөд Компанийн Ёс зүйн Хороо хянаж, асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв та хүсвэл асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид зөвхөн танд мэдээлэх боломжтой.