Дэлхий даяар 6000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд чихэрлэг амт оруулагч ашигладгийг та мэдэх үү? Чихэрлэг амт оруулагч нь хоол хүнсэнд таатай амт оруулах зорилгоор бүтээгдсэн илчлэг агуулдаггүй, калоригүй хүнсний бүрдэл юм.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүний шошгон дээр маш их мэдээлэл агуулагддаг боловч ихэнх хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Тиймээс бид та бүхэнд зориулан шошгоны мэдээллийг хэрхэн зөв унших талаар шинэчлэгдсэн Sprite брэндийн шошгыг жишээ болгон тайлбар зөвлөгөө бэлтгэлээ.
Хүний амьдралын хэмнэл өөрчлөгдөхийн хэрээр бид бүхэн хоол хүнсээрээ дамжуулан авч буй чихэр, илчлэгийн хэмжээг зөв тооцоолж хэрэглээгээ илүү ухаалгаар зохицуулах шаардлага үүсэж байна. Тиймээс найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч өөрсдийн хэрэглээгээ тооцох нь чухал юм. Бид бүхэн сахарын зохистой хэрэглээг хэрхэн тооцох, аль эх сурвалжаас мэдээлэл авах тухай зөвлөмж бэлдсэнээ хүргэж байна. Хамгийн эхэнд […]
Хүмүүс өдөр тутамдаа Кофейнийг маш олон төрлийн бүтээгдэхүүнээр дамжуулан хэрэглэдэг. Мэдээж хэрэг Кока-Кола ундааг цор ганц, гайхалтай амттай болгодог орц найрлагын нэг нь кофейн юм. Харин одоо кофейний зохистой хэрэглээний талаар ярилцъя. Хүний хоногт хэрэглэх кофейний зохистой хэмжээг АНУ-ын хоол хүнсний холбооноос өгсөн зөвлөмжид 400 мг гэж тогтоосон байдаг.
Эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан манай бүтээгдэхүүнээс авах илчлэгийн хэмжээг тооцоход хялбар байх үүднээс бид олон төрлийн бүтээгдэхүүнээ жижиг савлагаатайгаар худалдаанд гаргаад байгаа билээ. Мэдээж хэрэг бид та бүхний хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа итгэлтэй байдаг. Жижигрүүлсэн савлагаатай бүтээгдэхүүн нь авч явахад хөнгөхөн бөгөөд та илчлэгээ хялбархан тооцох боломжтой.
Дэлхий даяар 6000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд сахар орлуулагч ашигладгийг та мэдэх үү? Сахар орлуулагч нь хоол хүнсэнд таатай амт оруулах зорилгоор бүтээгдсэн энгийн сахраас ч илүү чихэрлэг амттай, илчлэг агуулдаггүй хүнсний бүрдэл юм. Харин одоо маш түгээмэл хэрэглэгддэг сахар орлуулагчийн нэг аспартамийн тухай ярилцацгаая.
Тэртээ 1886 оноос хойш өнөөдрийг хүртэл гайхалтай амтаараа та бидний аз жаргалтай хором бүрт хамт байгаа Кока-Кола брэнд маань хэрэглэгчдэд хүрснээс хойш 130 жил болжээ. Анх 1886 онд Кока-Кола ундааг 1 байршилд 9 аяга борлуулдаг байсан бол өнөөдөр 27 сая байршилд 1,9 тэрбум аяга борлуулагдаж байна.
Кока-Кола компанийн 1993 онд дэлхий даяар хэрэгжүүлсэн “Үргэлж Кока-Кола” кампанит ажлын хүрээнд хийгдсэн “Хойд туйлын туяа” телевизийн рекламдаа анх удаа цагаан баавгайг гол дүр болгон оруулжээ.
Кока-Кола компанийн захиалгаар зураач Хэддон Сандблом зул сарын баярын сурталчилгаанд зориулсан Санта Клаусыг улаан өнгийн хувцастай, өтгөн цагаан сахалтай, махлаг өвгөний дүрээр зурсан нь орчин үеийн Санта Клаусын гол дүрслэл болсон байна.
1982 онд Кока-Кола компани анхны илчлэггүй, чихэрлэг амт оруулагчтай ундааг зах зээлд нэвтрүүлж байсан бол 2005 онд гаргасан Кока-Кола Зеро ундаа нь 2 жилийн дотор буюу 2007 он гэхэд 1 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий брэндийн жагсаалтад бичигдсэн юм. Кока-Кола Зеро ундаа нь танд жинхэнэ Кока-Колагийн амтаараа гайхамшигт эрч хүчийг мэдрүүлэхээс гадна элсэн чихэр ...
Кока-Кола компанийн захиалгаар зураач Хэддон Сандблом зул сарын баярын сурталчилгаанд зориулсан Санта Клаусыг улаан өнгийн хувцастай, өтгөн цагаан сахалтай, махлаг өвгөний дүрээр зурсан нь орчин үеийн Санта Клаусын гол дүрслэл болсон байна.
1982 онд Кока-Кола компани анхны илчлэггүй, чихэрлэг амт оруулагчтай ундааг зах зээлд нэвтрүүлж байсан бол 2005 онд гаргасан Кока-Кола Зеро ундаа нь 2 жилийн дотор буюу 2007 он гэхэд 1 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий брэндийн жагсаалтад бичигдсэн юм.
2008 онд Каннын Арслан наадмаас Дизайны төрлийн анхны Тэргүүн Дээд шагналыг Кока-Кола компани шинэчлэн гаргасан хөнгөн цагаан савлагаа болон түүний өвөрмөц дизайны шийдлээр авчээ.
2004 онд М-Си-Эс Кока-Кола ХХК хуванцар саванд ундааг савлах шугамыг ашиглалтад оруулснаар 500мл-ийн Хүслийн, 1.25л-ийн Бидний, 2л-ийн Түмний ундаанууд хэрэглэгчдийн гар дээр очив.
1969 оноос эхлэн Кока-Кола компани түгээлтийн бүх сувгууддаа улаан дэвсгэр дээр цагаанаар Кока-Кола гэж бичсэн логог байрлуулснаар тус брэндийг улам олон хүн мэддэг болсон юм.
1899 онд Бенжамин Ф.Томас, Джозеф Б.Уайтхед гэгч бизнес эрхлэгч хоёр залуу ундааг шилэн лонхонд савлаж, зарах эрхийг Аза Кандлераас ердөө 1 ам.доллараар худалдан авчээ. Энэ бол “Зууны шилдэг наймаа” байсан юм.
Хүний биеийн бодисын солилцооны үр дүнд нүүрсхүчлийн хий үүсдэг бөгөөд гэрлийн нийлэгжилтийн урвалын явцад ногоон ургамал түүнийг шингээн авч оронд нь хүчилтөрөгчийг ялгаруулдаг аж.
Дэлхий даяар 200 гаруй улсад 700 гаруй мянган хүн Кока-Кола компанид ажилладаг. Мөн шууд бусаар 7 сая ажлын байрыг бий болгоход оролцдог дэлхийн тэргүүлэх 10 ажил олгогч компанийн нэг юм.
М-Си-Эс Кока-Кола ХХК нь 2001 оны 9 сарын 17-нд Кока-Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн болсноор анх удаа дэлхийн брэндийг Монгол Улсад үйлдвэрлэх боллоо.
Кока-Кола компанийн эзэн Аза Кандлер Кока-Кола ундааг бусдаас ялгаруулахын тулд улаан өнгийн торхонд савлан түгээсэн нь маркетингийн цоо шинэ арга болж байсан юм.
Айл өрх бүр гэртээ хөргөгчтэй болж байсан үе буюу 1923 онд Кока-Кола компани 6ш ундааг нэг дор авч явах боломжтой багц савлагааг гаргаснаар, хэрэглэгчдийг гэртээ хүйтэн ундаа хэрэглэх боломжийг бүрдүүлж өгчээ.
Оргилуун ундааны 90 орчим хувь нь цэвэршүүлсэн ус байдаг учир биеийн шингэний хэрэгцээг бүрэн хангах сонголтуудын нэг байж чадна.
1960онд бидний амтархан уух дуртай Кока-Кола ундааг анх удаа лаазанд савласан юм. Энэ нь Кока-Кола компанийн хувьд 45 жилийн өмнө одоогийн бидний мэдэх шилэн лонхыг зохион бүтээснээс хойших савлагаандаа хийсэн анхны шинэчлэлт байсан юм.
Кока-Кола ундааг борлуулж эхэлсэн эхний жилд өдөрт дунджаар 9 аягыг л зардаг байжээ.
1886 онд доктор Жон Пембертон анх Кока-Кола ундааны найрлагыг зохиож хоолны газруудаар зарж эхэлжээ. Тухайн үеийн Кока-Кола ундаа нь өтгөн ханд байсан учир оргилуун усаар шингэлж уудаг байсан бөгөөд “Амттай бас сэтгэл сэргээх” үйлчилгээтэй энэхүү оргилуун ундааг амссан хүн бүр онц сайн үнэлгээ өгсөн гэдэг.
1993 онд 500 мл хэмжээтэй, одоогийн бидний мэдэх хэлбэр бүхий хуванцар савлагааг худалдаанд гаргав. Энэхүү савлагаа нь 1915 онд гаргасан шилэн лонхтой ижил хэлбэртэй болсноороо Кока-Кола ундааг бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарахад түлхэц болсон юм.
Кока-Кола компанийн их өсөлт, өрсөлдөгчдөөсөө хол илүү гарсан амжилт нь яах аргагүй өөр дээрээ нэр логог товойлгон хэвлэсэн, зөв хэлбэртэй шилэн лонхтой салшгүй холбоотой. Анх 1915 онд өвөрмөц хэлбэр бүхий шилэн лонхондоо АНУ-аас оюуны өмчийн эрх авсан ба өнөөдрийг хүртэл 100 жил үндсэн хэлбэрээ хадгалсаар байна.
Дэлхийн бүх хэл дээр ойлгогддог “Окей” гэдэг үгийн дараа орох хоёр дахь хамгийн танил барааны тэмдэг бол Кока-Кола юм.
Кока-Кола ундааг зохион бүтээсэн доктор Жон Пембертон 1887 онд ундаагаа борлуулахын тулд ундааг ҮНЭГҮЙ АМТЛАХ эрхийн бичгийг хүмүүст өгөх санаачлагыг анх гаргасан нь Кока-Кола компанийн түүхэн дэх “шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах” маркетингийн анхны хөтөлбөр байсан юм.
Олон Улсын Олимпын Хороо болон Кока-Кола компанийн хамтын ажиллагаа нь 1928 онд эхэлсэн юм. Амстердам хотноо болсон Зуны Олимпын Наадмын үеэр хотын эргэн тойрон дахь олон тооны жижиг худалдааны цэгүүдээр Кока-Кола ундааг борлуулж эхэлсэн ба түүнээс хойш 87 жилийн турш буюу 19 удаагийн Зуны Олимпын Наадмын албан ёсны түншээр тасралтгүй ажилласан байна.
1886 онд Кока-Кола ундааг бүтээсэн Жон Пэмбэртоны нягтлан бодогч Фрэнк Робинсон гэгч эр ундаанд Кока-Кола гэдэг нэрийг бодож олсон төдийгүй гайхамшигт бичилтийг нь өөрийн гараар бүтээсэн юм.