Banner

Түүх

Буцах

 

Бидний түүх

Бүх цаг үе

Түүх бүтсэн түүх

Тогтвортой өсөлтийн үе

Бүтээгдэхүүний хөгжлийн үе

2001

Түүх

9 сарын 21 – М-Си-Эс Групп Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх, борлуулах албан ёсны онцгой эрхийг авав.

3c105c1f93e60c33f1c9049b7bd527c9

2002

Түүх

Кока-Кола, Спрайт, Фанта брэндийн ундаануудыг  250 мл-ийн хэмжээ бүхий шилэн лонхонд савлах, өндөр хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулав.

2003

Түүх

Шилэнд лонхонд савласан ундааны ШИНЭ ҮНЭ-ийн “150” маркетингийн цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв.

2004

Түүх

Ундааг шилэн лонхонд савлах үйлдвэрлэлийн шугамыг өргөтгөн,  хуванцар саванд савлах шугамыг ашиглалтад оруулснаар Хүслийн, Бидний, Түмний савлагаатай ундаанууд хэрэглэгчдийн гар  дээр очив.

 

“Бонакуа” усыг үйлдвэрлэж, зах зээлдээ нийлүүллээ.

2005

Түүх

Хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаарх зөв мэдээллээр хангах, компанийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, өөрсдийн нүдээр харах боломжийг олгох зорилгоор “Үйлдвэртэй танилцах аялал”-ыг зохион байгуулж эхлэв.

 

2006

Түүх

Минут Мэйд брэндийн Жүржийн талст шүүсийг импортлон зах зээлд худалдаалж эхлэв.

 

Их Монгол Улс байгуудлагдсаны 800 жилийн өндөр ойд зориулан анх удаа Чингис хааны зураг бүхий XIII зууны аж байдал, нүүдлийн соёл зэргийг харуулсан дурсгалын ундааг үйлдвэрлэн гаргав.

2007

Түүх

Лаазан савлагаа бүхий “Кока-Кола Зеро” ундааг зах зээлд нэвтрүүлж эхлэв.

 

БНСУ-аас Кока-Колагийн түгээлтийн зориулалтын машин хүлээж авлаа. Ингэснээр түгээлтийн авто паркийн хүчин чадал 40 хувиар нэмэгдсэн юм.

 

Амьд хөгжмийн “Coke’n Beat” наадмыг зохион байгуулж, уг наадмаас түрүүлсэн “Булсара” хамтлаг Азийн “Asian Beat” наадамд оролцох эрхтэй болов.

 

 

2008

Түүх

Уурын зуухаас гарч буй утааг усаар шүүн утаанд агуулагдах тоосонцрыг 98 хувь хүртэл шүүх хүчин чадалтай уурын зуухыг ашиглалтад оруулав.

 

“Нимбэгний амттай цай – Нестеа” цайг зах зээлд нэвтрүүлж эхлэв.

2009

Түүх

Амгалан дахь шинэ үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ. Энэхүү үйлдвэр нь урьдынхаас 3.4 дахин өндөр хүчин чадал бүхий гурван шугамтай үйлдвэр юм.

 

Жүржийн талст бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж эхлэв.

 

Сувгийн хөгжүүлэлтийн төлөвлөлт, стандартуудыг анх боловсруулснаар анхны “улаан” тохижилттой дэлгүүрүүд бий болж байв. Энэ нь нийслэлийн өнгө төрхөд шинэ уур амьсгал, хандлага оруулсан үйл ажиллагаа байсан билээ.

 

 

2010

Түүх

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны “ISO 22000:2005″ стандарт болон

Чанарын удирдлагын тогтолцооны “ISO 9001:2008” стандартыг олон улсын түвшинд хэрэгжүүлж, олон улсын ISO баталгаажуулалтын  эрх бүхий Эс Жи Эс аудитын байгууллагаас гэрчилгээг батламжлан авлаа.

 

“Эергээр Амьдарцгаая” уриа дор ажиллаж амьдрах хэв маягаа өөрчлөх замаар эх дэлхийдээ ээлтэй байж сайн сайхан ирээдүйн төлөө Дэлхийн Байгаль Хамгаалах Сантай хамтран “Эх Дэлхийн Цаг” үйл ажиллагааг явуулж эхэллээ.

 

2012

Түүх

Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өсөж хөгжих таатай орчин бүрдүүлэх зориулалт бүхий “Аз Жаргалын Төв”-ийн үүд хаалгыг нээв.

2012

Түүх

7 сар

Бүх насны хүмүүст зориулсан уламжлалт цайны соёлын дэвшилтэт алхам болсон FUZE TEA-ыг зах зээлд танилцуулав.

2013

Түүх

1 сарын 3

“Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны “ISO 18001:2007 болон “Байгаль орчны удирдлагын тогтолцооны “ISO 14001:2004 стандартыг олон улсын түвшинд хэрэгжүүлж, олон улсын ISO баталгаажуулалтын  эрх бүхий Эс Жи Эс аудитын байгууллагаас гэрчилгээг батламжлан авлаа.

2013

Түүх

6 сар

Залуусын сонголт болсон зөгийн бал, лийрийн амттай PUNCH брэндийг зах зээлд танилцуулав.

 

2014

Түүх

Fanta Peace, Lime, Green Apple амтууд шинээр нэвтрүүллээ.

Schweppes брендийг хуванцар /PET/ савлагаатайгаар дахин танилцуулав.

Bonaqua Bubble бүтээгдэхүүнийг танилцууллаа.

2014

Түүх

Ундаа хадгалах зориулалт бүхий бэлэн бүтээгдэхүүний агуулахыг ашиглалтад оруулав.

 

Оргилуун  ундаа, савласан ус үйлдвэрлэх зориулалт бүхий 4 дүгээр шугамыг ашиглалтад оруулж, үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэв.

 

Сав, баглаа боодлын дахин ашиглалт хөтөлбөрийн хүрээнд тус оны есдүгээр сараас эхлэн үйлдвэрлэлдээ нүүрстөрөгч агуулсан хуванцар савыг ашиглаж эхэллээ. Уг сав нь бага зэргийн бараан өнгөтэй тул дулааныг хурдан шингээн, хэвэнд хурдан орж, эрчим хүчийг 7-12 хувь хүртэл хэмнэдэг онцлогтой.

2015

Түүх

Хүнсний үйлдвэрээс анх удаа 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий “Үйлдвэрийн Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж”-ийг бүрэн ашиглалтад оруулж, Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн замыг цэвэрлэх болон ногоон байгууламжийг услахад ашиглаж эхэллээ.

2016

Түүх

Schweppes Apple Soda бүтээгдэхүүнийг зах зээлд танилцууллаа.

2016

Түүх

ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй болон эмнэлгийн үйлчилгээ авч буй хүмүүст зориулан “Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн”-г тохижууллаа.

 

Аз жаргалын төв маань хүүхэд залуустаа илүү ойртож, шинэчлэгдэн дахин үүд хаалгаа нээлээ.

2017

Түүх

Кока-Кола брэндийн иж бүрэн шошгоны хөгжүүлэлтийг хийж, зах зээлд танилцууллаа.

 

300 мл савлагаа бүхий Кока-Кола ундааг нэвтрүүлээ.

 

Sprite Zero бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэв.

 

Schweppes Kiwi бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ.

2018

Түүх

4.5л савлагаа бүхий Bonaqua усыг зах зээлд нэвтрүүллээ.

 

Bonaqua 8+ бүтээгдэхүүнийг танилцууллаа.

2018

Түүх

Үнэнч хэрэглэгчээ урамшуулах Icoke.mn вэбсайтыг шинэчлэн, аппликейшнтэй болов.

 

Олон улсын шилдэг 4 аудитын байгууллагын нэг болох “KPMG”-аас итгэмжлэл авлаа.

 

Хэнтий аймгийн баруун талын сумдад шууд түгээлт хийдэг боллоо.

 

2019

Түүх

2020

Түүх

Sprite plus буюу ислэгтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ.

 

Sprite бүтээгдэхүүний савлагаанд шинэчлэл хийж, ногоон өнгийн савлагааг тунгалаг болгосон бөгөөд дахин боловсруулалт, байгаль дах хуванцар савны хог хаягдлыг багасгах тал дээр анхаарч ажиллав.

 

Minute Maid Tropical, Minute Maid Guavа, Minute Maid Pulpy Peach, Minute Maid Punch Mango зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулав.

 

Powerade брэндийг 2 амтаар танилцуулав.

 

Шинэ цайны брэнд “Peace Tea”-г зах зээлд танилцуулав.

 

 

2021

Түүх

Fanta, Minute Maid pulpy брэндүүдийн сахарын хэмжээг бууруулан, шошгыг шинэчилж, олон нийтэд танилцуулав.

2021

Түүх

М-Си-Эс Кока-Кола компани түүхий нүүрсийг бүрэн халсан, хийн түлшний зуухтай Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр боллоо.

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хуванцар сав дахин боловсруулах “TML” үйлдвэр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

2022

Түүх

Millenia 0.3 болон 0.7 мл савлагаатай оргилуун усыг зах зээлд гаргав.

Coca-Cola No sugar- шинэ формула, шинэ өнгө төрхтэйгээр дахин зах зээлд худалдаалагдав.

Coca-Cola брэнд залууст зориулсан богино хугацааны “limited edition” болох Starlight ундааг танилцууллаа.

Coca-Cola ундааг 300 мл шилэн савлагаанд савлан, зах зээлд танилцуулав.

2022

Түүх

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаатай танилцав.