Герман дахь Кока-Кола компанийн захирал Макс Кейт болон түүний багийнхан шинэ бүтээгдэхүүнийг уран сэтгэмж, уран зөгнөл гэсэн утгатай үгээр буюу Fantasy хэмээн нэрлэхээр төлөвлөж байсан ч худалдаа хариуцсан ажилтан Жо Книп “FANTA” гэж нэрлэх санал гаргасан нь бүгдэд таалагдан 1941 оноос одоог хүртэл ашигласаар байна.
VIO Millenia байгалийн эрдэст ус нь Монгол орны онгон дагшин нутагт, газрын гүнд хуримтлагдах явцдаа үе давхаргуудад байрлах хөрс, чулуулгийн найрлагаар эрдэсжсэн бүтээгдэхүүн. Дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Кока-Кола компанийн албан ёсны брэндийн нэг болох VIO нэрийн дор үйлдвэрлэж борлуулах эрхийг авсан Монголын анхны бүтээгдэхүүн.
Minute Maid нь шүүс үйлдвэрлэлийн 60 гаруй жилийн арвин туршлагатай бөгөөд чанар, шинэчлэлт, шимт бодисын гайхамшигт уламжлалтай билээ. Нарны гэрэлд боловсорсон сайн чанарын жүржийг сонгон авч, дээд зэргийн амттай жүржийн зөөлөн эдийг тусгайлан нэмсэн гайхалтай амт бүхий Minute Maid Жүржийн шүүсийг танд зориулдаг билээ.
FUZE TEA брэнд 2012 онд дэлхийн 14 орны зах зээлд зэрэг танилцуулагдсаны нэг нь Монгол Улс байсан юм. Цай, жимс болон бусад байгалийн түүхий эдүүдийн төгс зохицол бүхий эрч хүчийг бэлэглэх FUZE TEA брэнд өнөөдөр дэлхийн 40 орчим улсын зах зээлд 30 гаруй төрлийн сонголттойгоор борлуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд цайны зах зээлийг тодорхойлж буй тэргүүлэгч брэндийн байр суурийг эзэлж байна.
Сайхан сайхан руу тэмүүлье! Добрый жүүс бол гарцаагүй тэргүүлэгч бөгөөд “ард түмний жүүс” юм. 2015 оноос эхлэн Монгол улсад М-Си-Эс Кока-Кола компани албан ёсны эрхтэйгээр импортлон худалдаалж эхлээд байна. Хэрэглэгчдийн сонголтыг улам нэмж олон төрлийн амтат жимсний найрлагатай жүүсийг Монголын хэрэглэгчдэдээ танилцуулж байна.