Бид байгуулагдсан цагаасаа эхлэн гүний усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр санаачилга нь “Кока-Кола” компанийн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилттой уялдан хэрэгждэг бөгөөд усны нөөцийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэн ажиллаж байна.
М-Си-Эс Кока-Кола ХХК усны эх үүсвэрээ хамгаалах зорилгоор Мембран-биореактор технологи бүхий “Хаягдал ус цэвэрлэх байгууламж”-ийг салбартаа анхдагч болж, 2010 онд ашиглалтад оруулсан. Хоногт 2000 тн ус 99 хувийн цэвэршилттэйгээр цэвэрлэгдэж, ундны уснаас бусад зориулалтаар дахин ашиглагдана. Ингэснээр гүний усны хэрэглээг бууруулж, тойрог эдийн засгийг бий болгож байна.
Бид цэвэрлэсэн хаягдал усаа аж ахуйн нэгж байгууллагуудад үнэ төлбөргүй нийлүүлдэг тул ундны усны эх үүсвэрээ хамгаалах хүсэлтэй байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.