Бүтээгдэхүүний чанар ба аюулгүй байдал

Чанар, стандарт гэдэг нь үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх бүхий л үйл ажиллагааг хянадаг цогц ойлголт юм. Тиймээс бидний өдөр бүр хүргэдэг бүтээгдэхүүн хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан, 100% чанартай байдаг.

Гэр бүлийн “нууц”

Кока-Колагийн нууц жор нь чанарын системдээ байдаг. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь хийж байгаа ажил, бүтээгдэхүүн бүр нь чанартай байхаас гадна ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа эрхлэх явдал юм.

Чанар, хүнсний аюулгүй байдлын бодлого

Бидний алсын хараа бол хүмүүсийн уух дуртай брэнд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдийг бие, сэтгэлээр нь сэргээхийн зэрэгцээ хэрэглэгч бүрд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд итгэх итгэлийг бий болгох явдал юм. Бидэнтэй хамтран ажилладаг түнш, нийлүүлэгч, борлуулагч, үйлчилгээ үзүүлэгч болон ажилтнууд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцдог эсэхээс үл хамааран чанар, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, хэрэглэгчдэд өгсөн бидний амлалтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Ийнхүү бид түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх явцад чанар, стандартыг ягштал мөрдөж, “Хаанаас ч авахад найдвартай, төгс бүтээгдэхүүн” хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Нарийн шаардлага, өндөр хариуцлага

Кока-Колагийн чанарын стандартын онцлог нь үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалын нийлүүлэгчээс эхлээд хэрэглэгчийн ширээн дээр очих хүртэлх бүх үйл ажиллагаанууд стандартын шаардлага хангах ёстой гэдэгт оршдог. Тэр нь Чанар, Хүнсний аюулгүй байдал, Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн үндсэн 4 хэсгээс бүрддэг юм.

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо

Манай компани 2009 оноос хойш Олон улсын чанарын менежментийн тогтолцоонуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн бөгөөд жил бүр магадлан шалгалтуудад орж, итгэмжлэгддэг юм.

ISO 9001

Чанарын удирдлагын тогтолцоо

FSSC 22000

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо

MNS ISO IEC 17025

Сорилт, шалгалт, тохируулгын лабораторид тавигдах шаардлага

Лабораторын ур чадварын хөтөлбөр

“М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэрийн дотоод хяналтын лабораторийн ажиллагсдыг мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа эсэхийг ур чадварын тестийн хөтөлбөрөөр тогтмол шалгаж, баталгаажуулдаг.
1. Мэдрэхүйн үнэлгээ: Их Британийн (United Kingdom) Flavor Activ компанийн ур чадварын хөтөлбөрийн хүрээнд улирал тутам мэдрэхүйн үнэлгээ хийж, баталгаажуулна.
2. Нян судлалын шинжилгээг жилд нэг удаа Их Британи улсаас авдаг. Тус шинжилгээний ур чадварыг баталгаажуулах зорилгоор Их Британийн LGC AXIO Proficiency Testing (AXIO PT) компаниас жилд нэг удаа, мөн БНХАУ-ын Шанхай хотод байрлах Asia Pacific Technical Center (APTC) лабораториос жилд нэгээс хоёр удаа зохион байгуулдаг хөтөлбөрт тус тус хамрагддаг.
3. Физик, химийн ур чадварын хөтөлбөр: Тус хөтөлбөрийн хүрэнд жилд нэгээс хоёр удаа БНХАУ-ын Шанхай хотод байрлах хөндлөнгийн лаборатори "Asia Pacific Technical Center"-ээс дээжүүд авч, шинжээч нарын ур чадварыг шалгадаг.

Чанар, аюулгүй байдлын шинжилгээ

Кока-Кола компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар зах зээлээс бүтээгдэхүүнийг санамсаргүй байдлаар сонгон авч, БНХАУ-ын Шанхай хотод байрлах хөндлөнгийн Asia Pacific Technical Center (APTC) лабораторид чанар, аюулгүй байдлын нарийвчилсан шинжилгээнд тогтмол хамруулдаг. Манай үйлдвэр нь “Бага эрсдэлтэй” ангилалд хамаардаг тул Стандарт, хэмжил зүйн газрын Нийслэлийн лаборатори болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ)-д жил бүр түүхий эд, сав баглаа боодол болон бэлэн бүтээгдэхүүнээс дээж шинжилгээ хийлгэж, үр дүнд үндэслэн чанар, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг.

Монгол Улсын дотоодын хяналт

Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос жилд 1 удаа нян судлал болон химийн шинжилгээ хийж гүйцэтгэн, химич микробиологич нарын ур чадварыг шалгадаг. Хими, микробиологийн иж бүрэн лаборатори нь ISO/IEC 17025:2018 (MNS ISO/IEC 17025:2017) стандартын дагуу итгэмжлэгдэж, үйл ажиллагаагаа баталгаажуулсан.

30 мин

Тутам бэлэн бүтээгдэхүүний чанарын шинжилгээг хийж гүйцэтгэдэг.

4 цаг

Тутам технологийн хэсгийн боловсруулалтын үйл ажиллагааг хянаж шалгана.

2 удаа

Жилд хоёр удаа технологийн боловсруулалтын ус, нүүрсхүчлийн хий зэрэг түүхий эдийг хөндлөнгийн лабораторид шинжлүүлж, шинжилгээний үр дүнд үндэслэн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулан ажилладаг.

6 удаа

Стандарт, хэмжилзүйн газраас 6 удаа итгэмжлэгдсэн лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөндлөнгийн хяналт

Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдах бүхий л боловсруулалтын усыг ХБНГУ-ын LABORUNION болон БНХАУ-ын Шанхай хот дахь SGS лаборатори, нүүрсхүчлийн хийг БНХАУ-ын Далиан хотын Gas Quality supervision & Inspection Center for chemical industry, ХБНГУ-ын LABORUNION лабораториудад тус тус шинжилгээнд хамруулж, чанарыг баталгаажуулдаг билээ.

Хөндлөнгийн хяналт