Хүний эрх

Хүний эрхийг хүндэтгэх нь

Хүний эрхийг хүндэтгэх нь компанийн үнэт зүйлсийн нэг. Бидний алсын хараа — хүмүүсийн дуртай ундааг үйлдвэрлэж, илүү сайхан ирээдүйг бүтээх замаар нийгэмд өөрчлөлт оруулах.

Бид хүний эрхийг хүндэтгэж, хүний эрхийг ямар нэг байдлаар зөрчихгүй байхыг эрмэлздэг.
Бид НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэмждэг.
Бид хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөг, албадмал хөдөлмөрийн аливаа хэлбэрээс татгалздаг.
Бид харилцагч, гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчдээсээ ч мөн адил хүний эрхийг хүндэтгэж ажиллахыг шаарддаг.

Хүний эрхийн бодлогын амлалт

Эдгээр нь ажлын байр, хүний эрхийн талаарх манай бодлого, хөтөлбөрийн үндэс юм.

01

Хүний эрхийг дээдлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх

02

Хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бууруулах, хариуцлага тооцох

03

Хүний эрхийн аливаа сөрөг нөлөөллийг арилгах