Уур амьсгалын хамгаалалт

Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах

М-Си-Эс Кока-Кола компани хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хийн түлшээр ажилладаг байгальд ээлтэй уурын зуух

Хийн түлшээр ажилладаг байгальд ээлтэй уурын зуух

М-Си-Эс Кока-Кола компани нь М Си Эс Интернэйшнл компанитай хамтран түүхий нүүрсийг бүрэн халсан, утаагүй уурын зуухыг 2021 онд ашиглалтад оруулсан. .

Бид тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, ирээдүй хойчдоо экологийн тэнцвэрт байгаль орчныг үлдээх үйлсэд нэгдэж, утаагүй уурын зуух байгуулахад нийт 4.5 сая доллар зарцуулсан байдаг. Утаагүй уурын зуухтай болсноор жилд 4,783 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж буй юм.

Цахилгаан түгээлтийн машин

Цахилгаан түгээлтийн машин

Бид бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа цахилгаан түгээлтийн машиныг 2025 оноос эхлэн нэвтрүүллээ. Энэхүү машин нь энгийн машинтай харьцуулахад эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал бага байх зэрэг давуу талтай юм.
Нарны цахилгаан эх үүсгүүртэй агуулах

Нарны цахилгаан эх үүсгүүртэй агуулах

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий шинэ агуулахыг ашиглалтад орууллаа. Тус агуулахын дээвэрт 370 гаруй нарны зай хураагуур суурилуулснаар нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргаж, улмаар эрчим хүчний зардлыг хэмнэхийн зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, тогтвортой хөгжлийг дэмжсэн чухал алхам болж байна.
Авто по буюу цахилгаан сэрээт өргөгч

Авто по буюу цахилгаан сэрээт өргөгч

Манай компани авто ПО-гоо газаар ажиллуулдаг байсан бол 2014 онд шинэ агуулахаа ашиглаж эхэлснээс хойш батерей цэнэглэх хэсэгтэй болж, ПО-нуудаа батерейгаар явуулдаг болсон. Энэ нь байгаль орчин, озоны давхарга, хүлэмжийн хийтэй холбоотой олон давуу талыг бий болгосон юм.
Байгальд ээлтэй хөргөлтийн бодис агуулсан хөргөгч

Байгальд ээлтэй хөргөлтийн бодис агуулсан хөргөгч

Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх зорилтын хүрээнд 2006 оноос хөргөлтийн төхөөрөмжийг оруулж ирэн, харилцагчдадаа олгож эхэлснээс хойш хөргөгчөөс ялгарах хүлэмжийн хийг шат дараатай багасгах чиглэлд тасралтгүй ажилласаар ирсэн. Улмаар озоны давхаргад сөрөг нөлөөгүй буюу хүлэмжийн хий ялгаруулдаггүй, нүүрсхүчлийн хийгээр ажилладаг хөргөгчүүдийг 2013 оноос зах зээлд байршуулж эхэлсэн юм.
Энергийн хэмнэлттэй үйлдвэрийн шугам

Энергийн хэмнэлттэй үйлдвэрийн шугам

Бид энергийн хэмнэлттэй төхөөрөмжүүдийг сонгож, шинэ савлагааны шугам дээрээ ашигладаг билээ. Дэлхийд хүнсний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Германы “Krones” үйлдвэрээс сав үлээхэд зарцуулж байгаа энерги, хөдөлгүүрт зарцуулж байгаа энергийг хэмнэдэг төхөөрөмж авч, ашиглаж байна.