АЗ ЖАРГАЛЫГ ЧИНИЙ ГАРААР БҮТЭЭНЭ

Дэлхийн брэндийг Монголдоо уриатай М-Си-Эс Кока-Кола компани нь байгууллагын өндөр чадавх бүрдүүлж, хүн төвтэй, хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэхийг эрхэмлэн ажиллаж байна. Та эрч хүч, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүллээр дүүрэн манай хамт олны нэг болж, өөрийн ур чадвар, мэдлэгээ тасралтгүй хөгжүүлэн, хамтдаа үнэ цэн бүтээхийг урьж байна.

Сургалт хөгжил

Үнэт зүйлс, баримтлах зарчим

UNITY — Хамтын үнэ цэн

Бид бүх оролцогч талуудыг нэгтгэн байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө бүхий хамтын үнэ цэнийг бүтээнэ.

INTEGRITY — Хариуцлагатай зарчим

Бид ямагт ёс зүйтэй, үнэнч шударга, нээлттэй, хариуцлагатай байхыг эрхэмлэнэ.

UNLOCK — Хязгааргүй тэмүүлэл

Бид санал санаачилга, тэмүүлэл, уян хатан хандлагаар шинэ боломжийг нээж, тасралтгүй хөгжлийг түүчээлнэ.

EXCELLENCE — Хөгжлийн жишиг

Бид салбартаа манлайлж, чанар болон гүйцэтгэлийн өндөр жишиг тогтооно.

UNITY — Хамтын үнэ цэн

  • Багийн сэтгэлгээ
  • Тогтвортой хөгжил
  • Оролцогч талууд

INTEGRITY — Хариуцлагатай зарчим

  • Үнэнч шударга зарчим
  • Нээлттэй, хариуцлагатай
  • Өөриймсөг үзэл

UNLOCK — Хязгааргүй тэмүүлэл

  • Санал санаачилга
  • Уян хатан (Agile)
  • Тэмүүлэл

EXCELLENCE — Хөгжлийн жишиг

  • Мэргэшсэн өндөр чадавх, суралцах чадвар
  • Манлайлал
  • Шилдэг шийдэл

Сонгон шалгаруулалтын үе шат

Анкет сонгон шалгаруулалт

Анкет сонгон шалгаруулалт

Анкетын сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм.
Асуудал шийдвэрлэх чадварын тест

Асуудал шийдвэрлэх чадварын тест

Асуудал шийдвэрлэх чадварын тест (АШЧТ) нь М-Си-Эс Группийн охин болон хараат бүх компанид мэргэжилтэн, менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт юм.
Ярилцлага

Ярилцлага

Ярилцлагыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлага хамтран хийх бөгөөд ажлын байрны онцлогоос хамаарч хэд хэдэн удаагийн ярилцлага хийж болно.
Нэмэлт сонгон шалгаруулалт

Нэмэлт сонгон шалгаруулалт

Компани болон ажлын байрны онцлогоос шалтгаалан зарим ажлын байруудад нэмэлт сонгон шалгаруулалт явагддаг. Нэмэлт сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт авах, гэрийн даалгавар өгөх, илтгэл танилцуулга бэлдэх зэрэг хэлбэрээр явагдаж болно.

Зөвлөмж

Тавигдах шаардлагад нийцэх

Та тухайн зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлага, бусад мэдээлэлтэй маш сайн танилцаад өөрийнхөө ур чадварт нийцэж байгаатай тулгаж байж анкетаа илгээх нь чухал

Үнэт зүйлстэй нийцэх

Компанийн үйл ажиллагааны чиглэл, үнэт зүйл, алсын хараатай танилцах, Өөрийн тань үнэт зүйлстэй тухайн компанийн үнэт зүйл нийцэх нь чухал.

Чөлөөтэй байх

Та ярилцлагад ирэхдээ аль болох өөрийнхөө талаар үнэн, зөв мэдээллийг хүргэх, асуух асуултаа бэлдэж ирэн, ярилцлагын үеэр сандрахгүй байж өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх нь чухал.

Өөрийгөө бүрэн илэрхийлэх

Мэдээж 2 талт ярилцлага тул өөрийн тань ур чадвар, бусад мэдээллийг хангалттай авч чадаагүй гэж үзвэл нэмэлтээр өөрийгөө танилцуулсан ч болно шүү.

Тавтай морил

Таныг ажилд авах шийдвэр гаргасан бол ажилд орох боломжтой хугацаагаа маш сайн тохирч аваарай. Ингээд та ажлын эхний өдрөө ирэхдээ хоцрохгүй байх, бүрдүүлэх материалаа бүрэн авч ирэхээ мартуузай.

Нэмэлт холбоосууд

Албан тушаал дэвших, шилжих өргөн боломж

Бид нээлттэй ажлын байрны зараа нэн түрүүнд дотооддоо зарладаг тул албан тушаал дэвших, шилжих өргөн боломжтой байдаг.

MCS Internship хөтөлбөр

Оюутан залуучууд цалинтай дадлага хийх хөтөлбөрт хамрагдаж үргэлжлүүлэн үндсэн ажилтан болох боломжтой.

Манай хамт олонд нэгдэхийг хүсвэл

Нээлттэй ажлын байрууд