“М-Си-Эс Кока-Кола” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарласан билээ. Энэ хүрээнд хуванцар сав цуглуулах кампанит ажлыг өрнүүлж, олон нийтийг хуванцар саваа ангилан хаяхад уриалж байна.
Кока-Кола компани нь дэлхийн хэмжээнд савлагааны материалын түүхий эд болон зарцуулах эрчим хүчинд хэмнэлт гаргахад байнга чиглэн ажилладаг. Тиймээс бид сав, баглаа, боодлынхоо жинг бууруулж, хуванцар савны хэмнэлт гарган ажиллаж байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй байх зорилтоо бодитоор хэрэгжүүлж буйн нэгэн жишээ билээ.
“М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаа эрүүл, ногоон үйлдвэрлэл рүү шилжиж байгааг олон зүйлээс харж болно. Жишээ нь: ундааны ногоон савыг цагаан болгосон нь будаг ашиглахаа больсонтой холбоотой. Байгаль орчинд ээлтэй ийм шийдлүүдийг хийхдээ төлөвлөгөө гаргаж, бэлтгэлийг өндөр түвшинд хангах нь чухал байдаг билээ.
Шилэн савлагаа дахин ашиглах боломжтой байдгаараа байгаль орчинд ээлтэй, эко үйлдвэрлэлд тооцогддог. Шилэн савлагааг харилцагч, хэрэглэгчдээс буцааж авсны дараагаар ариутгал угаалга хийж дахин ашигладаг нь хэрэглэгч, харилцагчтай хамтын үнэ цэн бүтээж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой байгальд ээлтэй үйл ажиллагаа юм.