Алсын хараа, Эрхэм зорилго

Бидний зорилго

Дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлж, үйл ажиллагаа эрхэлж буй бүхий л чиглэлээр шингэн хүнсний салбарт манлайлагч, тэргүүлэгч компани болохыг эрмэлзэнэ.

Кока-Кола компанийн уламжлал, стандартыг Монголдоо тууштай баримтлан, дээд зэргийн чанар, баталгаатай ундааг үйлдвэрлэнэ.

Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохын тулд боломжийн үнээр "хүссэн цагт нь гарын дор" байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.

Бид харилцагчдаа дээдэлсэн, үйлчилгээгээрээ дэлхийн жишигт хүрэхүйц Монголын тэргүүний компани болно.

Удирдлагын шударга зарчмыг мөрдлөг болгон, ажиллагсдынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, тэднийг эрүүл, найрсаг, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангана.

Хувь эзэмшигчдийнхээ хүлээж буй ногдол ашгийг олж хуваарилна.

Баримтлах зарчим

Чанар, хүнсний аюулгүй байдал

Чанар, хүнсний аюулгүй байдал

Бид чанар, хүнсний аюулгүй байдлыг үйлдвэрлэл, үйл ажиллагааны бүхий л үе шатанд, хууль тогтоомж, холбогдох стандартын дагуу хэрэгжүүлж, “Хаанаас ч авахад найдвартай, төгс бүтээгдэхүүн” хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, осол зөрчилгүй ажиллахыг эрхэмлэнэ.
Байгаль орчин

Байгаль орчин

Байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө бууруулж, хууль, стандартыг чанд мөрдөнө.