Монголын үндэстний компани анх удаа Кока-Кола гэр бүлд нэгдэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах албан ёсны онцгой эрхийг авав.
Анхны үйлдвэрээ ашиглалтад оруулж, шилэн савлагаатай ундааг зах зээлд нийлүүлж эхлэв.
Хамгийн анхны 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, өнөөг хүртэл тасралтгүй дэмжин ажиллаж байна.
Шилэнд лонхонд савласан ундааны ШИНЭ ҮНЭ-ийн “150” маркетингийн цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв.
Хуванцар савлагаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж эхлэв.
Bonaqua усыг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж эхлэв.
Хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаар зөв мэдээлэл хүргэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, өөрсдийн нүдээр харах боломжийг олгох зорилгоор “Үйлдвэртэй танилцах аялал”-ыг зохион байгуулж эхлэв.
“RED” (Right Execution Daily) буюу “Өдөр тутмын зөв гүйцэтгэл” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, харилцагчдаас урьдчилсан захиалга авах, хөргөгч тавиур байршуулах, өрөлтийн стандарт мөрдүүлэх замаар RED стандартыг нэвтрүүлэв.
Бээжингийн Олимпын бамбарыг буухиалж, МҮОХ-ны "Олимпизмыг дэмжигч байгууллага"-аар тодров.
Уурын зуухаас гарч буй утааг усаар шүүж, түүнд агуулагдах тоосонцрыг 98 хувь хүртэл шүүх хүчин чадалтай уурын зуух ашиглалтад оров.
Амгалан дахь шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж, нээлтээ хийв. Энэхүү үйлдвэр нь анхны үйлдвэрээс 3.4 дахин өндөр хүчин чадалтай юм.
Хүнсний аюулгүй байдлын «ISO 22000:2005», Чанарын «ISO 9001:2008» стандартыг хэрэгжүүлж, гэрчилгээ авав.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын «ISO 18001:2007», Байгаль орчны «ISO 14001:2004» стандартыг хэрэгжүүлж, гэрчилгээ авав.
Хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх боломжийг олгох зорилготой "Happiness center" үүд хаалгаа нээв.
Оргилуун ундаа, савласан ус үйлдвэрлэх зориулалттай шинэ шугам ашиглалтад оруулав.
Хаягдал ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, MBR технологиор хоногт 2,000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай болов.
Bonaqua 4.5l савлагаатай ус үйлдвэрлэх шинэ үйлдвэр ашиглалтад оров.
Монголд анх удаа Хөлбөмбөгийн ДАШТ-ийн Цомын аялал буюу FIFA Trophy Tour зохион байгуулав.
1 цагт 44,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай эрчим хүчний хэмнэлттэй шугам ашиглалтад оров.
Байгальд ээлтэй, түүхий нүүрсийг бүрэн халсан хийн түлшээр ажилладаг утаагүй уурын зуухыг ашиглалтад оруулав.
Хуванцар савлагааг дахин боловсруулах, цуглуулах, олон нийтэд дадал хэвшил суулгахад чиглэсэн кампанит ажлыг орон даяар эхлүүлэв.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах "Vio Millenia" байгалийн эрдэст усны үйлдвэр ашиглалтад оров.
VIO Millenia брэндийн Still болон Sparkling усны 500 мл, 1000 мл-ийн савлагаатай нийт дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд худалдаалж эхлэв.
Бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад оруулав. Тус үйлдвэр нь ус, эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хуванцар савны жинг 25 хувь хүртэл багасгадаг зэргээрээ онцлог юм.
Монголд анх удаа Үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд ашиглаж эхлэв.
Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны бүтээгдэхүүн “BONAQUA” усыг худалдаанд нэвтрүүлэв.