1886 онд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын эмийн санч доктор Жон С.Пембертон хэд хэдэн онцгой түүхий эдийг сонгон нэгэн төрлийн амтлаг сиропыг бүтээсэн нь өнөөдрийн бидний мэдэх сэнгэнэсэн, сэтгэл сэргээм “Кока-Кола” ундаа бий болох эхний алхам болсон юм. Дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг Кока-Кола Компани нь дэлхийн хамгийн том ундаа үйлдвэрлэгч билээ.
Орц найрлага: Ус, сахар, хийжүүлэгч (нүүрсхүчлийн хий 290), Хүнсний будагч (150d), Хүчиллэг зохицуулагч (338), Кофеин, амт үнэр оруулагч
Coca-Cola Zero sugar нь 2005 онд анх зах зээл дээр танилцуулагдсан бөгөөд 2007 онд Кока-Кола компанийн 1 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий брэндийн жагсаалтад бичигдсэн юм. Энэхүү бүтээгдэхүүн танд жинхэнэ Coca-Cola-ийн амтаараа гайхамшигтай эрч хүчийг мэдрүүлэх бөгөөд элсэн чихэр огт агуулаагүйгээрээ онцлог юм.
Орц найрлага: Ус, нүүрсхүчлийн хий (290), хүнсний будагч (150D), хүчиллэг зохицуулагч (338,331), чихэрлэг амт оруулагч (951,950,955), , бусад амт үнэр оруулагч, нөөшлөгч (211), кофейн
“Coca-Cola Plus” бүтээгдэхүүн нь хүнсний эслэг агуулсан тул өөх тосны шимэгдэлтийг удаашруулж, цусанд холестерин ихсэхээс сэргийлнэ.
Орц найрлага: Ус, хүнсний эслэг (үл шимэгдэх декстрин), хийжүүлэгч (290), хүнсний будагч (150d) , хүчиллэг зохицуулагч (338, 331), чихэрлэг амт оруулагч (951, 950, 955) , кофеин, амт үнэр оруулагч, нөөшлөгч (211)