Олон талт, тэгш хүртээмжтэй байдал

Олон талт, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь компанийн өсөлт хөгжлийн гол цөм болдог төдийгүй бидний амжилтад чухал үүрэгтэй билээ.

01

Хамтрагч байгууллагуудынхаа олон талт, тэгш оролцоог эрхэмлэдэг. Үйл ажиллагаандаа тэгш боломж олгож, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчинэ.

02

Бид үл хүндэтгэсэн зохисгүй харилцаа, шударга бус харилцааг үл тэвчинэ.

03

Бид арьс өнгө, хүйс, нийгмийн гарал, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн үзэл бодол болон бусад аливаа ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид ажилладаг.

04

Бид илүү сайн сайхан ирээдүйн төлөө олон талт байдлыг сурталчлан таниулж, манлайлан ажиллах болно.

Картууд

Төрөл бүрийн манлайллын зөвлөл

Манлайллын зөвлөл бол төрөл бүрийн хүмүүсийг аливаа үйл ажиллагаанд татан оролцуулж, хөгжүүлэхэд чиглэх ба хүртээмжтэй орчинг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан билээ.

Эмэгтэйчүүдийн манлайллын зөвлөл

Бид өөрсдийн сонирхлын дагуу сайн дурын байгууллагуудад хамрагддаг бөгөөд “Эмэгтэйчүүдийн манлайллын зөвлөл” нь эмэгтэй ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор ажилладаг.

Спорт зөвлөл

“Спорт зөвлөл” нь эрүүл, спортлог амьдралын хэв маягийг нийт ажилтнуудад түгээх зорилгоор ажилладаг бөгөөд компанийн хэмжээнд олон төрлийн спортын арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

Залуучуудын зөвлөл

“Залуучуудын зөвлөл” нь залуучуудын идэвх оролцоог хангаж ажиллахаас гадна компанийн хэмжээнд бүхий л энтертайнмент арга хэмжээг зохион байгуулдаг.

Бүтээмжийн зөвлөл

“Бүтээмжийн зөвлөл” нь компанийн хэмжээнд бүтээмжийн санааг дэмжин ажил хэрэг болгохоос гадна ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Эцэг эхийн зөвлөл

Эцэг эхийн зөвлөл нь хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй байгууллага, хамт олныг бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд

Бид ажилтнуудын эрх тэгш оролцоог хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг ба өнөөдрийн байдлаар харааны, сонсголын болон бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй 32 хүнийг ажлын байраар хангаж байна. Сонсголын бэрхшээлтэй хамгийн удаан ажиллаж байгаа хүн нь 15 жил ажиллаж байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн манлайлал

“Компанийн Удирдах түвшний ажилтнуудын 45 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ингэснээрээ компанийн шийдвэр гаргалтад эмэгтэйчүүд эрх тэгш оролцоотой байдаг.”