Banner

Сав баглаа боодлын менежмэнт

Буцах

 

Цэвэр орчин - Эрүүл ирээдүй

Байгаль болон бидний хүрээлэн буй орчны өнгө төрхийг ихээр гундааж, хөрсний бохирдол үүсгэн хордуулж байдаг зүйл бол хог хаягдал юм. Түүн дотроо хуванцар хаягдал гэдэг хамгийн их хөнөөлтэйд тооцогддог. Хэдий тийм ч, түүнийг дахин боловсруулж, эргэлтэд оруулах боломжтой байдаг билээ. Тиймээс бид бүхэн түүний сөрөг үр дагаврыг багасгах талаар шат дараатай арга хэмжээг авсаар байна...

 

"Хуванцрын Хаягдалгүй Дэлхий" кампанит ажил

“М-Си-Эс Кока-Кола” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарласан билээ.

Энэ хүрээнд “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг эхлүүлж, олон нийтийг хуванцар саваа ангилан хаяхад уриалж байна.

 

Савны жин бууралт

“М-Си-Эс Кока-Кола” компани нь 2014 оноос эхлэн сав, баглаа, боодлынхоо жинг бууруулах ажлыг эхлүүлсэн билээ. Энэ нь байгаль орчинд ээлтэй байх зорилтоо бодитоор хэрэгжүүлж буйн нэгэн жишээ юм.

 

Савлагаа-өнгө өөрчлөлт

“М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаа эрүүл, ногоон үйлдвэрлэл рүү шилжиж байгааг олон зүйлээс харж болно. Жишээ нь: ундааны ногоон савыг цагаан болгосон нь будаг ашиглахаа больсонтой холбоотой. Байгаль орчинд ээлтэй ийм шийдлүүдийг хийхдээ төлөвлөгөө гаргаж, бэлтгэлийг өндөр түвшинд хангах нь чухал байдаг билээ.

 

Байгальд ээлтэй савлагаа

Шилэн савлагаа нь бүтээгдэхүүний амтыг хамгийн сайн хадгалдаг бөгөөд дахин ашиглах боломжтой байдгаараа байгаль орчинд ээлтэй, эко үйлдвэрлэлд тооцогддог.
Шилэн савлагааг харилцагч, хэрэглэгчдээс буцааж аваад, 6 үе шаттай ариутгал угаалга хийж дахин ашигладаг нь хэрэглэгч, харилцагчтай хамтын үнэ цэн бүтээж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой байгальд ээлтэй ажиллагаа юм.