Banner

Сав баглаа боодлын менежмэнт

Буцах

 

Савлагаа-өнгө өөрчлөлт

Бид алхам тутамдаа хүрээлэн буй орчноо хайрлаж чадна.

 

“Sprite” ундааны тунгалаг савлагаа дахин боловсруулахад илүү хялбар гэдгийг та мэдэх үү?
“Кока-Кола” компанийн үйл ажиллагаа эрүүл, ногоон үйлдвэрлэл рүү шилжээд удаж байна. Энэ хүрээнд хуванцрын хаягдлыг бууруулах зорилготойгоор “Sprite” ундааны савлагааг өөрчлөх санаачилга дэвшүүлсэн юм. Дэлхий даяар хэрэгжүүлж буй энэхүү санаачилгад “М-Си-Эс Кока-Кола” компани нэгдсэнээр тунгалаг савлагаатай “Sprite” ундаа хэрэглэгчдэд хүрч буй билээ. Sprite ундааны ногоон савыг тунгалаг болгосон нь будаг ашиглахаа больсон гэсэн үг. Өнгөтэй савыг дахин боловсруулахад илүү хэцүү, харин тунгалаг сав хялбар байдаг учир энэ нь байгаль орчинд ээлтэй сонголт болж буй юм. 


Нэг ширхэг хуванцар савыг таван удаа дахин боловсруулж, ашиглах боломжтой бөгөөд хуванцрын хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн бүтээлч хийгээд буянт үйлс билээ.