Буцах
Тогтвортой хөгжлийг дэмжигч М-Си-Эс Кока Кола компани +Ногоон фестиваль
Нийтлэсэн огноо 07/10/2023
Хэлэлцүүлгийн модератор: М-Си-Эс Кока-Кола компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ
Хэлэлцүүлгийн зочид:
– Toirog foundation-ийн үүсгэн байгуулагч Агнууш
– “Zero Waste Club”-ийн Үүсгэн байгуулагч Д.Ууганзаяа
– “Playtime” хөгжмийн наадмын сайн дур, ногоон тогтвортой хөгжил хариуцсан Захирал Ш.Банзрагч
– “Спек материалс” компанийн Үүсгэн байгуулагч Г.Эрчиссаран
– “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлын инфлюнсер Ч.Ганжавхлан
– “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Д.Өлзийбилэг
МОДЕРАТОР: ХУВЬ ХҮНИЙ ЗҮГЭЭС УГ НААДАМД ХЭРХЭН НОГООН ОРОЛЦДОГ ВЭ?
Агнууш
Playtime наадамтай холбогдсон түүх бол 2002 оноос эхлэлтэй. Анх тайзан дээр хамтлагаараа хөгжим тоглон оролцож байхдаа байгальд ээлтэй амьдрах, “ногоон” байх талаар ямар ч ойлголтгүй өсвөр насны охин байлаа. Харин энэ жилээс эхлэн Toirog Foundation, Playtime наадмын хамт олонтой хамтран хүлэмжийн хийн ялгарлын дата цуглуулах ажлыг гүйцэтгэж буй. Энэ утгаараа 20 жилийн өмнөхөөс илүү утга учиртай, үр дүнтэй оролцох болсондоо баяртай байна.
Ч.Ганжавхлан
Дөрөвдүгээр сард Гималайн нуруу өөд өгсөх замдаа олон орны уулчдын нэгдмэл философийг олж харсан нь “Энэ байгаль биднийг ирэхээс өмнө ямар байсан, яг л тэр хэвээрээ үлдэх ёстой” гэх үзэл байлаа. 5000 метрийн өндөрт гарах урт удаан аялалд нэг ч хог байгальд үлдээлгүй ирж билээ. Байж болох хамгийн минимал байдлаар хэрэглээгээ бүрдүүлснээр нэг хүний бүх ачаа ердөө 20 кг болж байлаа. Энэ аяллаас олж авсан туршлага дээрээ үндэслэн Playtime-ийн талбайд тарьсан бүх хогоо аваад явахаар хогны уут биедээ аваад явж байна. Бодоод үзэхэд, хүн бүр өөр өөрийн хогоо хариуцаж, байгальд хор хохирол үлдээлгүйгээр наадах нь ногоон Playtime-ийн бодит биелэл юм.
Д.Ууганзаяа
Playtime-ийг илүү ногоон болгох үйлсэд маш жижиг, энгийн үйлдлээр хувь нэмэр оруулах боломжтой. Миний хувьд нэг удаагийн аяга, тавга хэрэглэхээс татгалзаж, өөрийн аяга, тавгаа авч ирсэн. Хэрвээ зайлшгүй хуванцар сав хэрэглэх шаардлага тулгарвал дотор нь бохир үлдээлгүй ангилан хаях хэрэгтэй. Дотроо бохиртой хуванцрыг хогийн саванд хийвэл бусад хуванцрыг бохирдуулах тул уутанд хийж авч яваад, усаар зайлан дахин боловсруулах хуванцарын савандаа хийдэг.
МОДЕРАТОР: ТАНЫ БОДЛООР PLAYTIME НААДАМ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЯМАР ТҮВШИНД АНХААРЧ БАЙНА ВЭ?
Ш.Банзрагч
Playtime хөгжмийн наадмын тогтвортой хөгжлийг өнөөдрийн түвшинд хүргэсэн нь бидний 11 жилийн хөдөлмөрийн үр шим. Бидний гаргаж буй уриалга, санаачилгуудын үр дүнд залуучууд зөв хандлага, эерэг өөрчлөлтийг үзүүлж байна хэмээн хардаг. Өнгөрсөн жил Playtime наадмын захирлууд Тайланд Улсын Wonderfruit хөгжмийн наадам руу туршлага судлахаар зорьсон. Тэндээс сурч, мэдсэн зүйлс дээрээ үндэслэн энэ жил асар бүхэн дээрээ дахин боловсруулагдах материал ашиглаж, өөрсдөө хог хаягдлаа багасгах боломжтой болохыг олж харсан.
Ч.Ганжавхлан
Өнөөдрийн зохион байгуулалтыг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад тун өөр болж. Сүүлийн жилүүдэд байгаль экологио хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт бодитоор хийгдэж байгаа нь хэдэн зуун ангилан хаях хогийн сав, дахин боловсруулсан бүтээлүүд, ариун цэврийн хэсэг зэргээс харагдаж байна. Эдгээрийг хэрэглэгчээр ханган ажиллаж байгаа сайн дурын ажилтан залуусдаа талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу.
Д.Ууганзаяа
Сүүлийн жилүүдэд наадмын зохион байгуулалт илт сайжирч байгааг анзаарч буйн дээр энэ жил асар бүрийн үйл ажиллагаа, тохижилт зэргээс тогтвортой хөгжлөө дэмжих, байгалиа хайрлах гэсэн оролдлогууд ажиглагдаж байгаа нь сайшаалтай. Үүний сацуу эдгээр ажил, санаачилгуудыг эерэг оролцоогоор хангах нь бидний үүрэг хэмээн үзэж байна.
Г.Эрчиссаран
Миний хувьд химич мэргэжилтэй учраас аливаад дүгнэлт хийхдээ тоо баримт дээр тулгуурлахыг эрмэлздэг. Энэ жилээс эхлэн Playtime наадам тогтвортой хөгжлийн хүрээнд хийгдсэн ажлуудын тайлан, статистик мэдээллийг гаргаж эхэлж буй нь тун олзуурхууштай. Учир нь хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг тодорхой болгосноор түүн дээрээ тулгуурлан цаашдаа уг хэмжээг улам багасгах боломжтой юм. Миний хувьд тайлан гарах эцсийн мөчийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд дараа жилийн тайлантай харьцуулан дүгнэлт гаргахаар төлөвлөж байна.
МОДЕРАТОР: ЦААШИД PLAYTIME НААДАМ ХЭРХЭН ИЛҮҮ НОГООН БОЛОХ ВЭ?
Агнууш
Хувцас үйлдвэрлэл нь дэлхийн хүлэмжийн хийн 10 хувийг, далайн бохирдлын 30 хувийг эзэлдэг бол эрчим хүч зарцуулалтаараа дэлхийд хоёрт бичигддэг. Тиймээс наадамд оролцогчид хуучин хувцас худалдан авах, өөрт байгаа хувцсаа засварлан өмсөх зэрэг аргыг ашиглан тэг зардлаар байгаль дэлхийгээ хайрлаарай. Энэ жил Испани улсын дахин боловсруулсан аягыг Монголдоо хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд миний хувьд үүнийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа. Бусад залуус ч мөн өөрсдийн аягыг авчран, хог хаягдал үүсгэлгүй эко байдлаар наадамдаа оролцож, цаашлаад өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь зүйтэй болов уу.
Д.Өлзийбилэг
Тогтвортой, хариуцлагатай хэрэглээний хүрээнд хийж болох нэг том үйлдэл байдаг нь бодит хэрэглээ, хүсэл хоёроо ялгах явдал. Нийт худалдан авалтын 40-80 хувь нь хүсэл дээр суурилсан байдаг бөгөөд тэдгээр нь хэдхэн хоногийн дараа хэрэгцээгүй болдог. Гэтэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд их хэмжээний ус, эрчим хүч, тээврийн зардал гарч, байгаль бохирдох нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс энэхүү үргүй зардлыг бууруулахын тулд худалдан авалт хийхээсээ өмнө бодит хэрэгцээ байгаа эсэхийг нухацтай бодож үзэх хэрэгтэйг зөвлөе. Цаашдаа уг наадмыг “ногоон” зохион байгуулж буй зорилго, түүний хүрээнд хийж буй ажлууд зэргийг сошиал медиагаар олон нийтэд түгээж, дараа жил Playtime-ийг зорин ирэх хүмүүсийг эртнээс мэдээллээр хангах нь зүйтэй.
Г.Эрчиссаран
Байгальд ээлтэй амьдралын хэв маягыг бүрдүүлэхийн тулд баримтлах 4 R-ийн зарчим гэж байдаг. Тэдгээр нь refuse (татгалзах), reduce (бууруулах), reuse (дахин ашиглах), recycle (дахин боловсруулах). Хүний худалдан авалтын 99 хувь нь хоёр секундээс зургаан сарын дотор “хог” болдог гэх судалгаа бий. Тийм учраас бодит хэрэгцээгүй л бол худалдаж авахаас татгалзаарай. Мөн хотын гудмаар ангилан хаях зориулалт бүхий хогийн сав хангалттай хэмжээнд байдаггүй тул хүмүүс өдөр тутамдаа хогоо ангилж дадаагүй болов уу. Тиймээс наадмын үеэр хогоо ангилж хаях нь хичээл зүтгэл шаардах хэдий ч биднийг байгальд ээлтэй, цэвэр цэмцгэр байгаасай хэмээн ажиллаж байгаа хүмүүсийг хүндлэн хогоо ангилан хаяарай хэмээн уриалъя. Фестивалын нүүрстөрөгчийн ялгарлыг хязгаарладаг хамгийн том хүчин зүйлс нь энерги болон тээвэрлэлт. Дараа жилээс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх уриалгыг дэвшүүлмээр байна. Харин тээвэрлэлтийн улмаас үүсэх нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нэг арга нь хүн тус бүр хувийн унаагаар ирэх бус автобусаар ирэх явдал юм. Тиймээс цаашдаа нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай санагдсан бөгөөд нэг ч хүн автобусанд багталгүй үлдэхгүй байгаасай хэмээн хүсэж байна.
Ш.Банзрагч
Тогтвортой хөгжлийн хүрээнд 17 зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ жилийн хувьд хогоо ангилан хаях ажилд түлхүү төвлөрсөн бол дараагийн жилүүдэд усны нөөцийг хэмнэх гэх мэт бусад зорилгуудын хэрэгжилтийг хангаж ажиллахаар төлөвлөж байна. Харин оролцогч залуусын хувьд өөрсдийн аяга, халбага, сэрээг авчрахыг зөвлөе. Ингэснээр нэг удаагийн хэрэглээг бууруулаад зогсохгүй хувийн эрүүл мэндийг хамгаалахад эерэг нөлөөтэй.
Д.Ууганзаяа
Хувь хүний хандлагыг өөрчилнө гэдэг амаргүй зүйл, харин хүн бусдыг даган дуурайж өөрөө өөрчлөгддөг. Тиймээс зохион байгуулалтын багийнхан өөрсдөө экологид ээлтэй уур амьсгал бүрдүүлэх, оролцож буй байгууллагууд ч мөн байгалиа хайрлах уриалгыг шингээсэн өнгө төрхтэй байснаар залуус ч мөн тухайн орчноо даган өөрчлөгдөнө хэмээн итгэж байна.
Нийтэлсэн огноо
2024.09.03
VIO MILLENIA байгалийн эрдэст ус хэрэглэгч таны гарт хэрхэн хүрдэг вэ?
Нийтэлсэн огноо
2024.06.03
Хуванцрын Хаягдалгүй Дэлхий
Бидний уугаад хаясан ус, ундааны сав дахин боловсруулагддаг гэдгийг та мэдэх үү? “М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, урт хугацаандаа бүтээгдэхүүний савлагааг 100 хувь дахин боловсруулах зорилгоор “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлыг өрнүүлж байна.
Нийтэлсэн огноо
2023.11.21
Шинэ савлагаатай Bonaqua Bubble
Bonaqua bubble оргилуун ус шинэ савлагаатай боллоо. Таныг сэргээх амт “Bonaqua bubble” Bonaqua bubble оргилуун ус нь хүний биед шаардлагатай шингэний хэрэгцээг нөхөх бөгөөд бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, амны цангааг бүрэн тайлах бүтээгдэхүүн юм.
Нийтэлсэн огноо
2023.11.21
“iCoke хөтөлбөр”
“iCoke” хөтөлбөр нь “Шинэ он, Шинэ жил” болох гэж буйтай холбогдуулан онцгой урамшуулал бүхий iCoke “Santa” хөтөлбөрөөр эргэн ирлээ. Энэхүү хөтөлбөр нь хэрэглэгч түмэндээ олон төрлийн бэлгээр азтан тодруулах онцгой урамшуулалт хөтөлбөр бөгөөд бөглөөн доторх кодыг хийж, хүрдээ эргүүлээд төрөл бүрийн бэлгийн эзэн болох боломжтой юм. Ингэхдээ өөрт байгаа онооны 15 оноо тутамд 1 […]
Нийтэлсэн огноо
2023.07.11
Хуванцрын Хаягдалгүй Наадъя
М-Си-Эс Кока-Кола компани, хуванцар дахин боловсруулах TML үйлдвэр “Хуванцрын Хаягдалгүй Наадъя” уриалгыг хоёр дахь жилдээ дэвшүүлж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд цугларсан 600 кг хуванцрыг амжилттай цуглууллаа. Үндэсний их баяр наадмын үеэр олон мянган наадамчин хуран цугларч, төдий хэмжээний хуванцрын хаягдал үүсдэг билээ. Тиймээс наадамчин олныг “М-Си-Эс Кока-Кола” компанийн RECYCLE ME эко саванд хуванцрын […]
Нийтэлсэн огноо
2023.07.10
Тогтвортой хөгжлийг дэмжигч М-Си-Эс Кока Кола компани +Ногоон фестиваль
Дуу хөгжим сонирхогчдын нэгдэх орон зай, уулзах цэг болсоор ирсэн Playtime хөгжмийн наадам энэ жил “Green Playtime” хэмээх тодотголтой зохион байгуулагдаж буй. Тэгвэл уг наадамд М-Си-Эс Кока Кола компани тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах олон санаачилга, бодит ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү наадмаас цугларсан бүх хаягдал хуванцрыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ илэрхийлсэн юм. Үүний хүрээнд зохион […]