Banner

Бууруулах, Дахин боловсруулах, Дахин ашиглах

Буцах

 

"Хуванцрын Хаягдалгүй Дэлхий" кампанит ажил

“Кока-Кола” компани дэлхийн 200 гаруй оронд нэгэн нэрийн дор үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцүү хэмжээний хуванцар савыг дахин боловсруулахад анхаарах тухай санаачилгыг 2018 оноос хойш дэвшүүлсэн. Байгаль орчин, нийгмийн ач холбогдолтой энэхүү ажилд “М-Си-Эс Кока Кола” компани идэвх санаачилгатайгаар нэгдэн оролцож буй бөгөөд Монгол улсад анх удаа хуванцар сав дахин боловсруулах “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг эхлүүлж, олон нийтийг хуванцар саваа ангилан хаяхад уриалж байна.

“М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдлыг багасгах, нөөцийг хамгаалах замаар экологийн тогтвортой байдлыг баталгаажуулах “тойрог эдийн засаг”-ийн хэлбэр рүү шилжиж, дахин боловсруулсан ногоон эдийн засгийг бүтээхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 

Цуглуулалт
Цуглуулалт

Бид 2030 он гэхэд борлуулсан бүх ундааны саваа цуглуулж, дахин боловсруулах зорилт тавин ажиллаж байна. Хуванцар савны цуглуулалт 2023 онд 47 хувь байсан бол 2023 онд 61 хувь болж өслөө.

Дахин ашиглалт
Дахин ашиглалт

Бид 2030 он гэхэд сав баглаа боодлынхоо 50-иас доошгүй хувийг дахин ашиглах зорилт тавин ажиллаж байна.

Оролцогч талууд
Оролцогч талууд

Бид Монгол Улсын иргэн бүрийг хуванцар хог хаягдлаа ангилан хаяж, хэвшихийг уриалж байна.

 

ТМЛ үйлдвэрийн тухай

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хуванцар сав дахин боловсруулах “TML” үйлдвэр 2021 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Монгол улс жилдээ 20 мянган тонн хуванцар сав хэрэглэдэг гэж үзвэл “М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилгаар байгуулсан TML үйлдвэрт монголчуудын бүтэн жилийн турш хэрэглэсэн бүх хуванцар савыг дахин боловсруулах боломжтой. Энэхүү үйлдвэр нь жилд 27 мянган тонн хуванцар савыг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд нэг хуванцар савыг хэд хэдэн удаа дахин боловсруулж, ашиглах боломжтой юм.

https://mcscocacola.mn/wp/wp-content/uploads/2024/02/tml-2.jpg
 

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК-ИЙН ХУВАНЦАР САВНЫ НИЙЛҮҮЛЭГЧ "ТИ ЭМ ЭЛ" ХХК-ИЙН ЦУГЛУУЛАХ АЛБАТАЙ ХОЛБОГДОХ УТАС

Хуванцар авах цэг 1

Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8031-9944

Хуванцар авах цэг 3

Налайх дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8074-0022

Хуванцар авах цэг 4

Хан-Уул дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8088-2459

Хуванцар авах цэг 5

Сонгинохайрхан дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8039-7744

Хуванцар авах цэг 6

Баянзүрх дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8043-5522

Хуванцар авах цэг 7

Баянгол дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8002-5829

Хуванцар авах цэг 8

Хөдөө, Орон нутаг

Холбогдох хүний дугаар: 8032-5522

 

Сав баглаа боодлын дахин ашиглалт

TML үйлдвэр дэлхийд тэргүүлэх технологи болох Италийн SOREMA болон Австрийн EREMA зэрэг тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн “Хуванцар дахин боловсруулах төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэв.

 

Эхний үе шат:

Хуванцрыг олон шат дамжлагатай угааж цэвэрлэн хэрчих бөгөөд хэрчдэсийг өндөр температурт хайлуулан, талсжуулж мөхлөг үйлдвэрлэж байна. Уг түүхий эдээр нэхмэлийн утас, гялгар хавтас гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул үйлдвэрлэсэн мөхлөгөөсөө тодорхой хувийг экспортод гаргаж байна.

Хоёр дахь үе шат:

Хоёр дахь хөрөнгө оруулалтаар хүнсний саванд хэрэглэх боломжтой rPET мөхлөг үйлдвэрлэж, дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах боломж бүрдээд байна. Энэхүү мөхлөгийн чанарыг FDA баталгаажуулж, сертификат олгосон бөгөөд уг үйлдвэрлэлийн технологи нь Европын холбооны стандартаар баталгаажсан.